Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, зургаадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар батлагдсан.
Иймд Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид, СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан талаар Баянгол дүүргийн шуурхай штабаас мэдээллээ.
Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа тул энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|