ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллаж, торгох шийдвэр гаргажээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

Хурлаар тэдний ялыг өөрчилж, торгох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэднийг суллаж, Д.Эрдэнэбатыг 27 сая, Б.Болорыг 13 сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ. Шүүгдэгч нар хорих 406 дугаар ангид хоригдож байгаа юм.

Эргэн сануулахад, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож байсан юм.
 
Харин шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж,   Б.Минжбадам нарт холбогдох эрүүгийн 
хэргийн тойм мэдээлэл

2021.01.19 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолтой, Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Болор, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэв.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолоор: 

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Кью Эс Си ХХК-ийн захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Кью Эс Си ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Золжаргал, 
  • Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  2.2 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Д.Ганбат,
  • Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд,
  • Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Минжбадам,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, 
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Эрдэнэбатыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Болорыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалаар:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолын “...Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг

“...Шүүгдэгч Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, 

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ТЭНЭГЛЭЛ
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
7
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Үнэн үнэн үнэн [103.57.95.82] 2021/1/20
Улс,ард түмний хөрөнгийг хулгайлж шамшигдуулсан нөхдүүд цувраад зөвдөөд суллагдах юм бна л даа.хулхиний торгогчоо аядаад л.энэ мөнгө нь хулгайлж шамшигдуулсных нь өчүүхэн хэсэг ш дээ.Монгол оронд шудрага ёс хууль цааз асар ялгавартай үйлчилж бна.шудрага ёс яригчид бүгд худлаа новшууд.адилхан хулгайч нар бие биенээ хаацайлна.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.243] 2021/1/20
Haha,ingej l taarna ugasa l,chaasda
1 | 0 Хариулах
Зочин [51.195.63.224] 2021/1/20
ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ ГЭНЭ ҮҮ? ХУЛГАЙЧАА АЯТАЙХАН БАЙГААРАЙ. СОНГУУЛИЙН ДАРАА АХИАЛ ШОРОНДОО ОРНО.
0 | 0 Хариулах
Sulde [202.126.88.186] 2021/1/20
Mongol uls yls toriin olon horigdoltoi bolj de.mongoliin tuuhend hezee ch baigaagui.olon ail ar geriig nulimsand hytgaj ba.ene hend ashigtai wum bol doo.gol hun elbege saihanbileg 2 baihad dyv dyygui dood tsatnii humuust ni arga hemjee avd baih wum.
1 | 1 Хариулах
Иргэн [203.23.49.170] 2021/1/20
Анхнаасаа хэн нэгний даалгавраар энэ хүмүүсийг ялалснаа Дээд шүүх нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм бишүү
3 | 1 Хариулах
Зочин [66.181.186.170] 2021/1/20
Butsaad Har jagsaaltandaa orohndee manai uls
1 | 0 Хариулах
Зочин [124.158.107.35] 2021/1/20
Анхан шатны шүүхээс ял авсан бүх хэргийг буцаах л логик харагдаж байна
2 | 0 Хариулах
Зочин [66.161.255.218] 2021/1/20
Оросын өмчлөлз байсан Эрдэнэтийн 49 хувийг Монголын хувийн компани худалдаж авсан нь гэмт хэрэг мөн юм уу?.....Дараагийн ээлжинд нэг хоншоортой аавын хүү УБТЗ-ын 50 хувийг Оросоос худалдаад аваад ирвэл бас л Эрүүгийн гэмт хэрэг гэж гүтгэж шоронд хийх үү? Ер нь Улсын үйлдвэрийн газрууд,Төрийн өмчийн компаниуд гэж...хэдхэн хүн хулгай хийж баяжиж байдаг газар юм биш үү?
6 | 5 Хариулах
Зочин [66.161.255.218] 2021/1/20
өмчлөлд
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.190] 2021/1/20
Чи чинь юм уншаад ойлгодоггүй юмуу.49 хувийг олж ирэхдээ улсаас мөнгө шааж улсын мөнгөөр авсан байнаа энэ ял аваад байгаа нөхдүүд уосаас мөнгө шаах зөвшөөрөл өгөхөд оролцсон байнаа л гээд ялласан юм бишүү
2 | 2 Хариулах
Зочин [66.161.255.218] 2021/1/20
Улсаас биш БАНК-наас мөнгө авсан юм биш үү? Эсвэл улсын төсвөөс хууль бусаар мөнгө гаргуулсан юм уу?
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.190] 2021/1/20
Анхан шатны шүүгч нар нь хуулиа буруу хэрэглэдэг гэсэн үг үү .3,4 жилтэй бүх хоригдолуудаа ингээд торгоод сулламаар юм.
1 | 0 Хариулах
irgen [143.165.144.160] 2021/1/20
avilgald idegdsen shuugch nar. Enkhbayar shuukhiin tuhai huuil barij avaad batluulsan hedhen honogiin daraa 2 hoyos sullagdav. ezendee uilchillee.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.94] 2021/1/20
Сонгуулийн шоу дууслаа. Шууд гаргачих гэсэн Хүрэлсүх жоохон хүмүүсийн шуугианыг дарж байгаад болъё гээд одоо суллаж байх шив Амараа одоо шүдэнзээ зураад дахиад хэл л дээ
6 | 0 Хариулах
Зочин [64.119.20.233] 2021/1/19
Сахалт эзэн чинь хаана байна, тэрбумтан шvvгч нар аа???
3 | 1 Хариулах
Зочин [64.119.20.233] 2021/1/19
Ийм дээрээ тулж байгаа юм бол шоронд сууж байгаа жирийн айлын хуухдуудийг бугдийг нь сулла!!!
2 | 3 Хариулах
Зочин [64.119.20.233] 2021/1/19
Тэрбумтан шvvгч нар тэрбумтнуудыгаа л ершееж байна. Энгийн ардад бол эд нар хамгийн хатуу ялыг хайр найргуй егдег хапгисууд шуу дээ.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.20.233] 2021/1/19
Энэ бол ардчиллын мен юм даа!
1 | 1 Хариулах
Irgen [66.181.161.122] 2021/1/19
49% iig ulsad ogolgui huvid ogoh huivaldaand ene 2 orson shuu dee. 2.5 say tug zalulsan hun 13 saya tug torguulid tolson. Getel ulsad ochih 49 % iig luivardan asar ih mongoor ulsiig hohiroogood hedhen sayaar torguulij bgaa ni shuuh yamar bgaag haruulj bna.
3 | 1 Хариулах
Зочин [51.210.0.103] 2021/1/19
ХУЖААГИЙН МАНАН МААФИЙН ШЭЭС ЭНЭ УДАА МУЛТАРСАН Ч УДАХГҮЙ БУЛУУЛНА ДАА.
2 | 1 Хариулах
Зочин [46.125.249.69] 2021/1/19
Жанкугаас зөрж шийдвэр гаргацан чинь троллууд нь үхлээ энэ дор
2 | 2 Хариулах
Зочин [51.210.0.103] 2021/1/19
ХУЖАА НАМЫН ХУЖАА ЧИ АМАА МЭДЭЖ Л БУРААРАЙ
2 | 4 Хариулах
Зочин [66.161.255.218] 2021/1/20
женко чинь өөрөө Арслан хотын хужаа Билли Лимийн хамсаатан,Монгол дахь хөрөнгө мөнгийг нь өсгөж өгдөг цалинтай боол барлаг нь мөн биз дээ?
2 | 2 Хариулах
Зочин [46.125.249.69] 2021/1/19
Зөв шд. 49хувийг хувийн компани авсан нь буруу гэдгээ яг тогтоогоогүй байж тийм шийдвэрийг гаргасан оролцсон хүмүүс нь буруу гэж шийдэж болохгүй шд.
6 | 3 Хариулах
Иргэн [192.82.67.92] 2021/1/19
Бүх хоригдолоо сулал шорон шүүх прокрор цагдаа ч энэ улсад хэрэггүй боллоо
3 | 2 Хариулах
Зочин [64.119.19.223] 2021/1/19
ashgui dee
0 | 2 Хариулах
Зочин [64.119.18.54] 2021/1/19
Заза бүр цагаандаа гарчээ, энэ улс хэзээ нэг бугласан эдээ бээрнээсээ сална даа. Энэ корона цэвэрлээд өгөхгүйн байхдаа, хойч үедээ найдахаас өөр сонголт үлдсэнгүй дээ. Ямар л олигтой болоод ийм юм бодож суухав дээ чааваас
5 | 1 Хариулах
Зочин [51.195.63.225] 2021/1/19
ЭЛГИЙН ШААСАН АЙН...
4 | 1 Хариулах
Зочин [169.62.93.70] 2021/1/19
ҮХСЭН БААСНУУД. ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛЦЭН ҮҮ. ТЭР ШУДАРГА ЁС ЧИНЬ ХААНА БАЙНА АА. [хориотой үг]
5 | 2 Хариулах
Зочин [202.21.109.43] 2021/1/19
Барилаа, тавилаа, 2 хулгайчийг.
4 | 1 Хариулах
ААА [64.119.26.61] 2021/1/19
Нөгөө нуурнаас мөнгөн аяганууд гаргаж авсан залуус яасан бол. Хоригдож байгаа бол бас сулла . Наадуулын чинь хажууд бол бүх нийтэд ямар ч хор учруулаагүй хүмүүс шүү . Нуур мөнгөн аягаа алдлаа гэж шүүхэд гомдол гаргасан юм уу.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.87.251] 2021/1/20
Байгаль дэлхийгээ цэвэрлэсэн улсыг шоронд хийсэн болжээ. Шагнах ёстой байж
0 | 1 Хариулах
Зочин [150.129.142.90] 2021/1/19
Haha yu ch gehev dee barina-> yal ugnu-> torgono-> ali neg ulsad elchin
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.71] 2021/1/19
Болж дээ
3 | 2 Хариулах
zochin [66.181.181.198] 2021/1/19
халзайсан ялтангууд гадуур зугаццах уу.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.24.177] 2021/1/19
Арай ч дээ
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.1] 2021/1/19
Шүүх улаан цайм хахууль авдаг болж, өөрсдийг нь шүүвэл таарна. Ингэж заваан шийдээд байхдаа яах вэ дээ, бурхан шүүгч нарыг зөрүүлээд шийтгэнэдээ!!!!
4 | 1 Хариулах
Зочин [192.82.72.218] 2021/1/19
Бузар булайг чинь бурхан шүүнэ
4 | 0 Хариулах
Эрдэнэбат нь байна. [103.26.194.232] 2021/1/19
Шүүгчдийг атгаж байгаа Жанхууд авилгалын мөнгө 1 сая доллар төлсөн. Гэртээ гэдсээ илээд тарвалзаад сууж байна. Одоо улсаас хохирол, нөхөн төлбөрөө авна.
1 | 2 Хариулах
zochin [202.131.228.114] 2021/1/19
Шүүх шударга шийдсэн байна. Шүүхийн хууль батлагдсан шүүгчид хараат бус болсны нотолгоо. Хууль бусаар хорьж байснаа суллаж, алдаагаа засч. Одоо бусад улс төрийн хоригдлоо суллах хэрэгтэй.
8 | 7 Хариулах
Зочин [202.9.40.1] 2021/1/19
Битгий наа, өөрөө хамсаатан нь бна!!!
3 | 2 Хариулах
mgl [192.82.75.107] 2021/1/19
shuuh avilgaa avsaar baigaa yum bish uu?
4 | 0 Хариулах
Зочин [122.201.22.80] 2021/1/19
үмхий нямдорж, манчидын хийсэн өмнөхөөсөө хүндрүүлэхгүй гэсэн заалтыг л энэ новшнууд ашиглаад байна шүүдээ. энэ үмхий ман хуулийн хугацаа гэж баахан хулгайчдыг чөлөөлсөн тэгээд эрүү иргэний хуулийг бүгдийг хулгайч мөнгөтэй новшнуудад ашигтай болгож ийм байдалд оруулж байгаам. ан-ы хулгайчид нь өршөөлийн хууль гэж ганц удаагийн хуулиар хулгайчдыг чөлөөлдөг, ман-ы хулгайчид нь эрүү иргэний хуулийг хулгайчдад ашигтай болгож өөрчилж хулгайчдаа хамгаалж байгаам. ан ман-ы новшнуудыг бүгдийг зайлуулах хэрэгтэй. элбэгдорж хүрэлсүх гээд дандаа бэлэн сайхан юм ярьсан новшнууд.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2021/1/19
ШҮҮХ ЗӨВ ШИЙДСЭН БНА. БИТГИЙ УНГАС АЛДАЦГАА ТААНУУД.
7 | 7 Хариулах
Зочин [202.9.40.1] 2021/1/19
Энэ нэн хамаатан нь бичээд бнада, улаан цайм луйврыг яаж ингэж шийддэг бнаа тэнэг хүн хуурч байгаа биш, монголчуудыг тэнэг гэж бодож
3 | 1 Хариулах
Зочин [66.181.187.177] 2021/1/19
Монголын ард түмнийг доромжилж ханахгүй юм даа. Шүүх, прокорорыг яалтай билээ. Мөнгө улаан, нүд цагаан
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.238] 2021/1/19
tavilttai jujig tavih ym aa. horiloo gene tegsnee bolilooo gene. yu tohiroltsood butsaj gargaad bdiin
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.1] 2021/1/19
Улаан цайм хувааж идэж бна шүүхтэйгээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.12] 2021/1/19
ene shuuh gedeg gazar dampuurch
8 | 0 Хариулах
Зочин [192.82.76.146] 2021/1/19
shuuhiig undeseer ni ih tseverlgee hiihgui bol ugaasaa ene mongol uls avilagchiddaa horlogdoj duusna.
3 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.92] 2021/1/19
Шүүхдээ биш боллоо энэ нам жлс төрийн хүчин хэсэг бүлэг нөхөд л шийддэг боллоо.
1 | 0 Хариулах