Төв талбай дээр "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын төв талбай дээр өчигдөр Казах түмний уламжлалт Наурызын баярын арга хэмжээ болсон бол өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдрүүдэд “Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Энэ тухай "Зургаан өдөр үргэлжлэх өдөрлөг нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Нийслэлчүүдийг “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээн Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.

Өдөрлөгийн үеэр:

  1. Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
  2. Кино үзвэр
  3. Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
  4. Язгуур урлагийн тоглолт
  5. Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
  6. Номын сангийн үйлчилгээ
  7. Гэрэл зургийн үзэсгэлэн
  8. Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
  9. Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
  10. Open mic /нээлттэй тайз/
  11. “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
  12. Face art
  13. Каллиграф /Монгол бичиг/
  14. Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
  15. Сельфи бүүт гэсэн соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдах хөтөлбөртэй байна.

Эдгээр арга хэмжээ нь өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.

зураг