Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард төлөвлөгөөт тав, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон гадаадын 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), дөрвөн уригч иргэн (4 иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, таван аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлснийг мэдээллээ.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, гурван иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
