Монгол дахь жижиг, дунд бизнесүүдэд зориулсан борлуулалтын шинэ шийдэл: SalesGeek Mongolia
Өнөөгийн зах зээлд бизнесүүдийн хамгийн том сорилт бол бүтээгдэхүүн биш тогтвортой борлуулалтын систем юм. Борлуулалт нь эзнээсээ хэт хамааралтай, багийн гүйцэтгэл тогтворгүй, маркетинг ба борлуулалт нь хоорондоо уялдаагүй байх нь өсөлтийг хязгаарлах гол шалтгаан болдог.
Олон улсын туршлагыг Монголд нутагшуулсан SalesGeek Mongolia нь бизнесүүдэд туршлагатай борлуулалтын захирлыг уян хатан хэлбэрээр (Fractional Sales Director) ажиллуулах боломжийг олгож байна. Ингэснээр компаниуд өндөр зардал гаргахгүйгээр системтэй өсөлтөд хүрэх боломжтой. Бидэнтэй хамтран ажилласнаар зөвхөн нэг хүний бус, дэлхийн түвшний мэргэжилтнүүдийн хуримтлуулсан 1500 гаруй жилийн туршлага, ноу-хауг компанидаа нэвтрүүлнэ гэсэн үг юм.
Бид ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
SalesGeek Mongolia нь дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна:
- Борлуулалтын стратеги боловсруулалт - Бизнесийн онцлогт тохирсон, өсөлтийг бодитоор хурдасгах төлөвлөгөө гаргана.
- Your Sales Director үйлчилгээ - Туршлагатай борлуулалтын захирлыг тодорхой хугацаанд танай багт ажиллуулж, борлуулалтын системийг суурилуулж өгнө.
- Борлуулалтын багийн бүтэц, гүйцэтгэлийн сайжруулалт - Зөв бүтэц, KPI болон урамшууллын оновчтой системийг бий болгоно.
- Сургалт, коучинг - Борлуулалтын багийг онол, практик хослуулан чадавхжуулна.
- Маркетинг, борлуулалтын уялдаа - Харилцагч татах (lead generation) болон борлуулалт хаах процессыг нэгдмэл системд оруулна.
- Борлуулалтын аудит - Танай компанийн одоогийн процесс, баг, стратегийг бүхэлд нь оношилж, алдаа болон боломжуудыг тодорхойлох дүн шинжилгээ хийнэ.
Сонгогдсон SalesGeek: Батжаргалын Батмөнх
SalesGeek Mongolia-ийн гол онцлог нь зөвхөн онол ярьдаг зөвлөх биш, бодит бизнес удирдаж байсан туршлагатай “Geeks”-үүдтэй ажилладагт оршдог. Тэдний нэг бол Бизнес Тааг ХХК-ийн гүйцэтгэх захирал Батжаргалын Батмөнх юм. Тэрээр борлуулалт, маркетинг болон гүйцэтгэх удирдлагын чиглэлээр 17 гаруй жил ажилласан арвин туршлагатай.
Түүний гол давуу талууд:
- 200 гаруй ажилтантай байгууллагыг удирдаж, том хэмжээний бизнесийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
- Улсын хэмжээний борлуулалтын сүлжээг удирдаж, олон мянган харилцагчийг хамарсан системийг бүрдүүлсэн.
- FMCG, HoReCa, дистрибьюшн болон үйлдвэрлэлийн салбарт гүнзгий туршлагатай.
- Борлуулалтын стратеги боловсруулаад зогсохгүй, бодитоор хэрэгжүүлэн гүйцэтгэлийг өсгөж байсан туршлагатай.
- Борлуулалтын багийн бүтэц, KPI, урамшууллын системийг шинээр бий болгож, гүйцэтгэлийг тогтворжуулсан.
- Байгууллагыг системжүүлж, урт хугацааны өсөлтийн суурийг бүрдүүлэхэд төвлөрдөг.
Яагаад SalesGeek-ийг сонгосон бэ? “Бизнесүүдэд борлуулалтаа өсгөх асар их боломж байдаг ч зөв систем, удирдлага дутмаг байх нь бий. SalesGeek бол энэ асуудлыг бодитоор шийдэх хамгийн оновчтой гарц юм.”
Бизнес эрхлэгчдэд хандан хэлэхэд: “Борлуулалт бол аз биш систем юм. Зөв стратеги, зөв багтай бол өсөлт заавал ирдэг.”
Хэрэв та:
- Борлуулалтаа тогтвортой өсгөх,
- Багийн гүйцэтгэлээ сайжруулах,
- Орлогоо системтэйгээр нэмэгдүүлэхийг хүсэж байвал туршлагатай SalesGeek-тэй хамтран ажиллах цаг болжээ.
Холбогдохыг хүсвэл:
LinkedIn-ээр холбогдох: [www.linkedin.com/in/batmunkh-batjargal]
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
