Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй тул загас барьсан гурван этгээдийг илрүүлж, ₮67.2 саяын хохирлыг нөхөн төлүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй тул загасыг хууль бусаар барьж, тээвэрлэж явсан этгээдүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, шүүхээс ял шийтгэл оногдуулсныг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Тодруулбал ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг тээвэрлэж явсан гурван этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д зааснаар тус бүр зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, экологи, эдийн засгийн 67.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн, хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон байна. 

Иймд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалав.