“Монголчууд өдөр бүр 600 сая төгрөгийн нөхөн төлбөр авдаг”

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 48 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Статистикаас харахад манай даатгалын компаниуд 100 нөхөн төлбөрийн хүсэлт тутмын 93-д нь олгодог байна. 

Харин энэ үзүүлэлт Америкт дунджаар 90 орчим хувьтай байдаг  гэж J.D. Power компанийн 2025 оны АНУ-ын автомашины даатгалын нөхөн төлбөрийн судалгаагаар гарсан.

зураг
 

Тэгвэл яагаад үлдсэн 7 тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байна вэ?

Татгалзаж байгаа 7 тохиолдлын ойролцоогоор нь 2 нь залилангийн шинжтэй, 5 нь гэрээнд заагаагүй нөхцөл байдаг байна.

Бид эндээс даатгалын компаниуд гэрээнд заасан бөгөөд үнэн зөв даатгалын нөхөн төлбөрийн хүсэлтүүдийн нөхөн төлбөрийг бүрэн олгож байгааг харж болно.

Даатгалаас төлж байгаа нөхөн төлбөр нь үнэндээ даатгуулсан олон иргэдийн дундын мөнгө юм. Энэ дундын мөнгийг эрсдэлийн сан гэж нэрлэдэг.

Даатгалын компаниуд дундын эрсдэлийн санг хамгаалах үүрэгтэй байдгийг бид мартаж болохгүй. Аливаа луйвар, залилангийн шинжтэй тохиолдол сүүлийн жилүүдэд ихэссэнтэй холбоотой нөхөн төлбөрийн хүсэлтийн үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох шаардлага ч мөн нэмэгдэж байгаа юм.

зураг
 

Монголын Даатгалын Зах Зээлийн Холбооноос гаргасан судалгаагаар 2025 оны байдлаар 115,000 гаруй иргэн, компаниуд даатгалаас нөхөн төлбөр хүлээн авчээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Даатгалын компаниуд өдөр бүр 450 гаруй нөхөн төлбөр олгодог гэсэн үг.

2025 онд олгосон нөхөн төлбөрийн хэмжээ нь 158 тэрбум төгрөг давсан байна. Эндээс бид монголчууд даатгалын ач холбогдлыг ойлгож, эрсдэл учрахад нөхөн төлбөр авч сурч байгааг харж болно.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.