Энэ долоо хоногт “Найрамдал зуслан-5 шар” чиглэлд автобусны хоёр шинэ зогсоол нэмэгдэнэ
X:8 "Найрамдал зуслан-5 шар" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Их Монгол өргөө (баруун, зүүн), Найрамдлын пост (баруун, зүүн) зогсоолыг шинээр нэмжээ.
Дээрх замналын өөрчлөлтийг энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх юм байна. Ингэснээр автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа юм гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Тус чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ гэв.
Өнгөрсөн онд тус зуслан руу явах чиглэлд нийтийн тээврийн найман зогсоол шинээр байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
