Сэлбэ голын үерийн усыг хуримтлуулах “С” усан сангийн барилгын ажил үргэлжилж байгааг мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих, таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар үерийн усыг хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 39 нэгж талбараас 11 нэгж талбарыг чөлөөлсөн бол зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 51 иргэн, хуулийн этгээдээс 36 иргэний газрын зөрчлийг арилгаад байна.

Үерийн ус хуримтлуулах энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын өндөр нягттай суурьшлын бүсэд Сэлбэ голоос үүсэх үерийн эрсдэлийг бууруулах бөгөөд 1.3 сая метр куб цэвэр усны нөөц хуримтлуулж, орчны агаарын чийгшил нэмэгдэж, аялал амралтын таатай орчин бий болох юм" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Уг усан санг байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн ч үргэлжилсээр байна.