ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгнө

ikon.mn
1 цаг 57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана.

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт

09:30-12:00 цагт "Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт зохион байгуулах” нээлтийн үйл ажиллагаа болно.

АТГ-т

11:30 цагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар хүсэлт өгнө.

Төв талбайд

12:00 цагт Туулын хурдны замыг эсэргүүцэгчид цугларна.

Galleria Ulaanbaatar Sky ballroom танхимд

12:00 цагт “Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг хийхээр албан ёсны дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаж байгаа талаар мэдээлэл өгнө.

"Чингис хаан" ОУНБ-д

15:23 цагт Хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 километрийн гүйлтээ дуусгасан Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш эх орондоо ирнэ.