SKYTRIP: Аялах сонголтын эрх чөлөөг бүрдүүлсэн ухаалаг апп

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 8 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Гадагшаа аялж буй монголчуудын тоо сүүлийн гурван жилд 29 дахин өсөж, 2024 онд давхардсан тоогоор 3.5 саяд хүрчээ. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбар цар тахлын дараах сэргэлтийн үеэс “тэсрэлт”-ийн үед орсны илрэл юм. Салбартаа 15 жилийн туршлагатай "One Mongolia Group” компани энэхүү огцом өсөлтөд хариу болгож хиймэл оюуны технологид суурилсан аяллын цогц үйлчилгээний Skytrip апп-ыг албан ёсоор зах зээлд нэвтрүүллээ.

Skytrip нь "хаашаа, хэзээ, яаж, хэдий хэмжээний зардлаар, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ” гэх зэрэг аялагчдын аяллаа төлөвлөхөд гардаг бүх асуудлыг бодит цагийн горимоор 24/7 хуваариар шийдвэрлэдэг ухаалаг апп юм. Мөн аялал эхлэхээс дуусах хүртэлх бүхий л хугацаанд таны хажууд түшиг тулгуур болох бат “ар тал” гэж ойлгож болно.

“One Mongolia Group"-ийн захирал С.Амгаланбат “Бидний гол зорилго бол цагийн зөрүү, аяллын мэргэжилтний боломжтой цаг, мэдлэг туршлагын сайн муугаас үл хамааран хүмүүс аяллаа найдвартай, хялбар төлөвлөж, өөрийн хүссэн үедээ хүссэн үйлчилгээгээ авч чаддаг болох явдал. Товчхондоо, аялагчдадаа сонголт хийх эрх чөлөөг нь бүрдүүлэхийг зорьсон” хэмээн онцоллоо.

зураг
 
зураг
 

Аялал төлөвлөлтийг хялбаршуулсан Skytrip апп-ын давуу талууд

Паспортын ухаалаг скан: Паспортын зургаа уншуулахад таны мэдээлэл автоматаар, алдаагүй бөглөгдөнө. Жишээ нь: нислэгийн тасалбар захиалахдаа ганц үсэг буруу шивсэн байхад онгоцны буудал дээр асуудалд орж, нислэгээсээ орхигдож үлдэх эрсдэлээс Skytrip-ийн энэхүү ухаалаг функц таныг хамгаална.

Бодит цагийн горимтой хамгийн хямд үнэ: Олон улсын AMADEUS системтэй холбогдсон бодит цагийн горимоор тасалбараа захиалах боломжтой тул таны хайсан чиглэлд, хүссэн хугацаанд хамгийн ойр, хямд нислэгийг цаг алдалгүй санал болгоно.

Төлбөрийн уян хатан сонголт: “Одоо аялаад, дараа төл” гэсэн зарчмаар Storepay, Golomt Digital зээл, Pocket Zero & Pocket Leasing апп-аар дамжуулан өөрийн ажлын онцлог, санхүүгийн төлөвлөлттэй уялдуулан хувааж төлөх сонголтыг бүрдүүлжээ.

Байгууллага, хамт олонд зориулсан тусгай багц: Ажилчид, хамт олныхоо амралт, албан томилолтыг хиймэл оюунаар шийдэж, байгууллагын хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн үйлчилгээний тусгай багцыг санал болгож буй.

Аяллын чанарт эергээр нөлөөлөх мэдээллүүд байршуулна: Орчин үеийн аялагчид ерөнхий бус хамгийн бодит туршлага, чанартай мэдээллийг эрэлхийлдэг зан төлөвтэй. Аяллын давтамж нэмэгдэх тусам монголчуудын аяллын мэдээлэл авах зан төлөв ч хөгжиж, хиймлээр хөөрөгдөөгүй бодит туршлагуудыг илүү үнэлж, аяллын чанараа сайжруулах хариу үйлдэл үзүүлж буйг тур операторууд дунд хийсэн МУИС-ийн аялал жуулчлалын магистрант, судлаач Ш.Жаминагийн судалгаа харуулсан байдаг. Тиймээс #Skytrip апп судалгаатай, хэрэгцээнд тохирсон мэдээллүүдийг цаг тухайд нь угтан хүргэхээр зэхжээ.

зураг
 
зураг
 

Бас нэг сайхан мэдээ гэвэл, Skytrip апп нь хэрэглэгчийнхээ үнэнч байдлыг урамшуулах лоялти хөтөлбөртэй. Апп-тай “хамт” аялсан үйлчилгээ бүрээсээ оноо цуглуулж, аялахад таатай нөхцөл, зардал хэмнэх, шинэ туршлага мэдрэх боломжуудаар хэрэглэгчээ урамшуулах бодлогыг барьж байгаа юм байна.

Үүний эхлэл болгож аппликейшн татаж суулгасан хүн бүрд 3-р сарын 22-ны нээлтийн өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд урамшууллын бэлэг өгөх нь ээ. Нээлтийн урамшуулалд,

  1. Гарын бэлэг: Skytrip аппликейшнийг татаж, бүртгүүлээд, Имарт худалдааны төвийн салбараас гарын бэлгээ авна
  2. 7 өдрийн дата сим: Платформоор дамжуулан нислэгийн тасалбар худалдаж авсан тохиолдолд аль ч улсад ашиглаж болох долоо хоногийн дата эрхтэй сим бэлэглэнэ.

Дэлхий даяар жуулчдын огцом өсөлт нь нэг талаар, компаниудыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдтай төрөлжүүлэх, чанаржуулж, аяллын соёлыг зөв тийш залах замаар бүтээлч хариу барихыг шаардаж байгаа. Нөгөө талаар, технологийн хөгжил, хиймэл оюуны боломжууд нь хүн нэг бүрийн онцлогт зориулсан аяллын иж бүрэн төлөвлөгөө гаргах зэрэг мэдээлэлд суурилсан үйлчилгээг бий болгосон шинэ эрин үед бид амьдарч байна.

Тиймээс нислэгийн тасалбар захиалга, аяллын үйлчилгээгээр салбартаа мэргэшсэн хамт олон монголчуудын аяллын цаашдын чиг хандлагыг хоёр жил тасралтгүй судалсны үндсэн дээр Skytrip апп-ыг хөгжүүлжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Алдаагүй бүртгэл – Уян хатан төлбөр – Ухаалаг шийдэл

Апп-аа татаад, Аяллаа эхлүүл

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.