"Нийслэлийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээ долоо хоног үргэлжилнэ"
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 20-27-ны өдрийг дуустал долоо хоногийн хугацаанд хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж эхэлжээ.
Энэ сарын 20-ны өдрөөс эхэлсэн бүх нийтийн их цэвэрлэгээнд 350 орчим Аж Ахуй Нэгж, байгууллагуудын 1,580 албан хаагч, иргэд нийтийн эзэмшлийн 4,326,258 м.кв талбайд цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэсэн байна.
Мөн автобусны буудал 194, хогийн сав 382, тэмдэг тэмдэглэгээ 1,124, сандал 351, хайс хашлага 37,636 метр, хөшөө дурсгал 6, 4,741 шонг угааж, 1,474.5 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ гэж Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) мэдээлэв.
Харин үерийн далан, гуу жалганы хур хогийг Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын ажилтнууд цэвэрлэж байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд жилд найман удаа их цэвэрлэгээг зохион байгуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


