Нийслэл хотод сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулав.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээлснээр тав хоногийн хугацаанд хоёр тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Их цэвэрлэгээнд 7,177 аж ахуйн нэгж байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцож 8,371,485 м.кв талбайн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Мөн 115 автобусны буудал, хогийн сав 346, тэмдэг тэмдэглэгээ 474, сандал 271, хайс хашлага 7,005 метрийг угаажээ.
ААН, иргэд, СӨХ-үүд нийтийн эзэмшлийн 50 метр талбайгаа цэвэрлэж, уг ажилд нэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!