ЕБС-ийн хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоо хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ хүрээнд тухайн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, салбар, нэгжтэй хамтран хэрэгжүүлэх аж.

Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.

Харин сурагчдын хоёрдугаар улирлын амралт Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал, орон нутагт гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал хуваарьтай байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар