“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

зураг
 

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт байрлах хурлын танхимд

Хурал болох өдөр, цаг: 2026 оны 04 дүгээр сарын 28–ны өдрийн 10:00 цагт

Хурал болох хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр;
  3. Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;
  4. Компанийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;
  5. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
  6. Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал;
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулга;
  8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл
  10. Шаардлагатай бусад материал.

Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3;
  • Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 27–ны өдрийн 17:30 цаг байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ