Улаанбаатар хотод болох боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй 2026 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотын "Аса арена"-д болно.

Тэгвэл Монголын Боксын Холбоо (МБХ)-ноос тивийн тэмцээнд оролцох тамирчдынхаа нэрсийг өнөөдөр зарлалаа.

Сонирхуулахад саяхан Дэлхийн Боксын Холбооноос 2026 оны гуравдугаар сарын дэлхийн чансааг танилцуулсан юм. Уг чансаагаар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт А.Баттулга 972.5 оноогоор жиндээ хоёрдугаарт жагссан байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дөрөвдүгээрт бичигдсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэг энэ удаагийн тивийн аваргад оролцохгүй аж.

 Эрэгтэй 

  • 50 кг — А.Баттулга
  • 55 кг — Х.Билгүүнсайхан
  • 60 кг — Б.Буяндалай
  • 65 кг — Т.Энхтөр
  • 70 кг — О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг — Г.Далай
  • 85 кг — Д.Барихаан
  • 90 кг — Г.Энхсанаа
  • +90 кг — Х.Бекнур

 Эмэгтэй 

  • 48 кг — Э.Намуундарь
  • 51 кг — Б.Мөнгөнсаран
  • 54 кг — М.Энхжаргал
  • 57 кг — Т.Номин-эрдэнэ
  • 60 кг — М.Намуун
  • 65 кг — М.Цэцэгдарь