Монгол болон Их Британи улс Улаанбаатар метроны төсөл, чухал ашигт малтмал зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
iKon.MN
Британи-Монголын улс төрийн яриа хэлэлцээг сайд Сийма Малхотра, Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин нар тэргүүлж оролцлоо.
Хэлэлцээгээр олон улсын дүрэм журам, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх амлалтаа дахин нотолж, дараах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.
Үүнд
- Иргэний нийгэм
- Улаанбаатар метроны төсөл
- Англи хэлний боловсрол
- Худалдаа, хөрөнгө оруулалт
- Чухал ашигт малтмал багтаж байна.
Эх сурвалж: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин Сайдын Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
