100%-ийн тэтгэлэг + нислэгийн тийз + гарын бэлэгтэй “Go Philippines-2026” үзэсгэлэн энэ сарын 28-нд
Easy-Go агентлаг 4 дэх жилдээ “Go Philippines-2026” Боловсролын үзэсгэлэнг 3 дугаар сарын 28-нд Blue Sky зочид буудалд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Англи хэл сурахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Филиппин улсын 3 хотоос ирсэн хамгийн чанартай сургалт бүхий 9 сургуулийн төлөөлөгчид Ерөнхий Англи хэл, Бизнесийн Англи хэл, IELTS , сурагчдын зуны амралтад зориулсан SUMMER CAMP хөтөлбөр, Филиппин багштай ONLINE сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Э.Мичидмаа англи хэл сурахад гаргадаг нийтлэг алдаа болон өөрийн туршлагаасаа хуваалцах ба Филиппин улсын талаар сонирхолтой яриа өрнүүлэх олон зочид хүрэлцэн ирэх болно.
Та тус үзэсгэлэнд оролцсоноор:
- Сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг - 5 хүнд ( A&J Academy, Philinter Academy, Pila Edu)
- Сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг - 3 хүнд ( EV Academy, I.BREEZE )
- Сургалтын төлбөрийн 30%-ийн тэтгэлэг – 1 хүнд ( QQ English )
- Сургалтын төлбөрийн 300$-ийн хөнгөлөлтийн эрх - 10 хүнд ( A&J Academy )
- Монголын анхны онлайн аяллын агентлаг TAPATRIP-ын Улаанбаатар - Себү, Себү - Улаанбаатар чиглэлийн 2 талын нислэгийн тийз - 1хүнд
- Хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд TAPATRIP-ын унадаг дугуйн 10,000 төгрөгийн эрхийн бичиг
- Мөн эхний 100 хүнд гарын бэлэг г.м олон олон тэтгэлэг, урамшуулал таныг хүлээж байна.
Тус үзэсгэлэнд зориулан сургууль тус бүрийн зүгээс мөн Easy Go- ийн агентлагийн зүгээс жилдээ ганцхан удаа зарладаг маш том урамшууллыг зарласан байгаа тул хямд зардлаар бүртгүүлэх боломжийг битгий алдаарай.
Оролцогч байгууллагууд:
Зохион байгуулагч: Easy-Go агентлаг
Хаяг: Аюуд Тауэр 13 давхар, 1305 тоот, Олимпын гудамж, Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Холбоо барих: 70000553, 90100553
Цахим шуудан: info@easy-go.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
