• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4.5, Сангийн сайд асан Б.Болорт 3.5 жилийн хорих ял оноожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж, есөн өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилж дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар

  • шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар,
  • шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

Хэргийн тухай эргэн сануулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын долоон хүн нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татсан билээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [202.21.108.37] 2020/8/30
хулгай хийхийн тулд төрийн ажил хийсэн ч бай халтуурчинч бай шоронд орох л болно
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.30] 2020/8/29
сайн цаг ирэх нь дээ муу хулгайчуудыг шоронд нь хатаа
0 | 0 Хариулах
ард [66.181.161.12] 2020/8/28
энэ Ялгуусан ххк гэж замын жинхэнэ мөнгө угаадаг муу шаар бгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.146] 2020/8/28
Женкогийн ээлжийг тэсэн ядан хүлээнэ
2 | 1 Хариулах
Зочин [46.114.35.247] 2020/8/28
Яахаараа Оросуудад долигонож төрийн зүтгэлтнүүддээ ял өгөөд сууж байдаг байнаа!!!!!! Бузар урвагч Жeнког өөрийг нь дүүжлэх өдөр ирнэ дээ
4 | 7 Хариулах
Зочин [195.154.28.185] 2020/8/29
Хаха төрийн зүтгэлтэн гэнээ. Өмхий эрлийзүүд үхэж далдарцгаа.
0 | 0 Хариулах
x [202.126.90.68] 2020/8/28
100 jiliin oid beldeed 100 hun uraldaad orood bna daa ,100 jileer onts humuujigch temdeg engertee zuugeed ineed aldaad garaad irne dee
1 | 1 Хариулах
1991 [202.126.89.99] 2020/8/28
Leberti oros gujaag dagaval hol yavahgui dee
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.248] 2020/8/28
22 ond jecco shorond orokh um bna jenco mini dulaan khubtsasaa beldeerei
2 | 2 Хариулах
Зочин [122.201.26.237] 2020/8/28
Хэрвээ та нар анзаарч байгаа бол 2017 оноос хойш ОХУ-ын улс төр, эдийн засгийн нөлөө МУ-д илт нэмэгдэж байна. Төрийн байгууллагын худалдан авалт, шахаанд ОХУ-ын машин, техник, тоног төхөөрөмж авч, төмөр зам, цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний салбарт ОХУ-ын компаниуд орж ирж, гуравдагч хөршийн бодлогыг дэмждэг бүх улс төрч нараа шоронд хориод авлаа. Шударга ёс тогтож, иргэдийн амьдрал одоо л сайхан болох нь гэж зарим нь бодож байгаа байх. Гэхдээ үгүй! Энэ бол ОХУ-аас зориуд гуравдагч хөршийн бодлогыг дэмждэг улс төрч нарыг намнаж, үндэсний бизнесүүдийг нь сөхрүүлэх төлөвлөгөө л биелэлээ олж байгаа юм.
9 | 4 Хариулах
Зочин [202.179.24.85] 2020/8/28
ed nar samar tuusiimuu haha
3 | 0 Хариулах
Зочин [1.75.197.133] 2020/8/28
delguurees tamhi hulgailsan gsen
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.85] 2020/8/28
ene neelttei horih gej yug heleed bnaa? gertee yumuu haha elgiin yumaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.210] 2020/8/28
Где Хужаа Ганбат?
1 | 0 Хариулах
zochin [103.80.210.190] 2020/8/28
nuguu hudaldaa hugjliin banknii orhon. nuguu 1 udriin dotor terbuntan boldog zaluu, Mongoliin zesiinhen yasan be, hamt shiideh yostoi, yuriin taliinhan buruutai yumb bol buruutai yum hiilgesen humuus n bas yal uureh yostoi, mun erdenetiin 49 huviig huili busaar avchee gedgiig n shuuh dugneh heregtei tegehgui bol yal avsan bolj garch ireed odoo huviin umchuu avay gevel yah u
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.207] 2020/8/28
НЭЭЛТТЭЙ ХОРИХ БАЙГУУЛЛАГА гэж юу вэ? Мэддэг нь тайлбарлаад өгөөч.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.210] 2020/8/28
Жирийн дэглэмтэй хорих анги хаалттай нь чанга дэглэм
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.207] 2020/8/28
Аан. НЭЭЛТТЭЙ гэж зохимжгүй үг байна.
3 | 0 Хариулах
Тэнэг [66.181.181.191] 2020/8/30
Гэртээ ч байж болно гэсэн үг
0 | 0 Хариулах
Зочин [174.192.143.101] 2020/8/28
Tolgoig ni ileed l ungurch de
1 | 0 Хариулах
тунгалаг [59.153.115.43] 2020/8/28
Эрдэнэтийн 49 хувийг оросууд зарах болоод монголчууд авсан л даа. Гэхдээ ард түмнээсээ нууж өөрсдөө янз бүрийн замаар мөнгө босгож авсан нь буруу. Ард иргэдээсээ хувьцаа босгох г.м. янз бүрийн хувилбар байж болох болох байсан.
14 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.251] 2020/8/28
Ирэх жил 100-н жилийн ойгоороо бүгдийг нь суллана өршөөлөөр харж байгаарай хаха Хэдэн ард түмнийхээ тархи толгойгоор наадаж ханадаггүй насссс
1 | 2 Хариулах
Zochin [64.71.185.136] 2020/8/28
Yoronhiidoo humuus odoo shorond oroj ehleh heregtei.
0 | 0 Хариулах
irgen [103.229.121.199] 2020/8/28
buleg bulgeere uls hohiroodog boljee
3 | 0 Хариулах
Бүгдийг нь цаазал, шатаа [66.181.181.220] 2020/8/28
Төмөр зам цуслагч жонкуу, ждүчин хулгайч хүрэлсүг нарын ээлж ирэх л бх даа?
5 | 2 Хариулах
kkk [202.21.99.42] 2020/8/28
Оросуудад идүүлээд байх байждээ. угтаа оруулж ирсэн нь буруу болжээ. Эсвэл хятадуудтай наймаалцаад юу ч үгүй үлдэх нь дээр байж
2 | 13 Хариулах
yalgaatai zyil [202.70.34.70] 2020/8/28
Zasagtaa avaagyi, Hudaldaa hugjliin bankand Mongolbankny 200 saya dollar oruulj baij avch ugsun ni gemt hereg.
11 | 2 Хариулах
mjhbn [202.21.100.164] 2020/8/28
samar tvvlgeed 5 jil ugchihmuur yum bna
3 | 0 Хариулах
Irgen [122.201.24.59] 2020/8/28
Edniig ch ingeed shorond hiideg l yum baij, Bathuu, Ganzorig nariinh ni hural yagaad bainga hoishildog??????????? Bidnii tatvariin munguur uriig ni tuluud, shuudeg ch ugui, uriig ni tuluuleh arga hemjee avfaggui ni henii erh ashig???????
4 | 0 Хариулах
Зочин [202.21.99.42] 2020/8/28
тэд ял авахгүй ээ. арыг нь Нямка ах хамгаалж байгаа
0 | 1 Хариулах
Zochin [202.9.46.209] 2020/8/28
Yal n harin bagadsan bn tom mapiinhan Mongolchuudin mongoor toglogchid, Zoljargald shudargaar yaliig n uguh heregtei mapiin tolgoilogch!!
4 | 0 Хариулах
Зочин [203.169.48.150] 2020/8/28
Ингээд Оросоос Монголын юмыг авчир гэж шийдэж дээ. Оросдоо бсан бол монголчууд нь дотроо ингэж заваараа ч уу үгүй юу бүү мэд
2 | 1 Хариулах
Зочин [89.98.144.194] 2020/8/28
Оросоос бараг үнэгүй авах байсан үйлдвэрийг эд нар үнэ оруулсан шүү дээ. Бузар шуналтнууд
1 | 0 Хариулах
Kkkk [202.126.89.224] 2020/8/28
Jencog amid bga tsagt zoljargal yal avah uu daa
11 | 0 Хариулах