Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

TRQ: Оюутолгой төслийн гүний уурхайд шаардлагатай санхүүжилтийг ил уурхайгаас олборлож буй алтны агуулгад тулгуурлан босгоно

Р.Оюун, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар, нийт санхүүжилт $6.75 тэрбум хэмээн тооцоолж дууссанаа Рио Тинто арванхоёрдугаар сарын 16-нд мэдээлсэн.

Тэгвэл Туркойз Хилл Ресурс(TRQ) компани өнөөдөр Оюутолгой төслийн гүний уурхайд шаардлагатай санхүүжилтийг хэрхэн босгох хувилбараа танилцуулжээ

Зах зээлийн нөхцөл байдлын судалгаагаар санхүүжилтийн хамгийн ирээдүйтэй хувилбарууд бол өмнө мэдээлж байсанчлан алтаа урьдчилан тогтсон нөхцөлөөр худалдах, алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, дунд хугацааны бонд гаргах хэмээн үзсэн TRQ мэдээлсэн байна. 

Урьдчилсан нөхцөлөөр алт худалдах гэрээ байгуулахдаа Оюутолгой дахь Оюут ил уурхайгаас олборлож буй баяжмал дахь алтны агуулгад тулгуурлан хийнэ гэж тооцож байгаа бол бонд гаргахдаа 10-аас доогүй жилийн хугацаатай байна гэж үзэж байгаа аж. Энэ тухай нарийвчилсан төлөвлөгөөгөө “Оюу толгой” компанийн хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” болон Рио Тинто компанид хүргүүлэх бөгөөд Монголын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай ойлголцон ажлаа эрчимжүүлнэ гэсэн нааштай хүлээлттэй байгаагаа TRQ-ийн гүйцэтгэх захирал Ульф Квелманн хэлжээ.

Тус компанийн хувьд санхүүжилтийн дээрх хувилбар дээр дараах хүчин зүйлс чухал нөлөөтэйг мэдэгдэлдээ дурдсан байна. Үүнд: 

  • Оролцогч талууд тэр дундаа “Эрдэнэс Оюу Толгой”, Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн дэмжлэг 
  • Түүхий эдийн болон үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдал
  • “Оюу толгой” компанийн төслийн зээлдэгчидтэй тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэх, тухайлбал, ил болон далд уурхайн бүтээн байгуулалт, цахилгаан эрчим хүчний импортын одоогийн зохицуулалтыг шинэчлэх, бонд гаргах бэлтгэл ажил зэргийг нэрлэжээ.