ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Рио Тинто” Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой санал гаргаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв

ikon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.

 

Энэ удаагийн цахим уулзалт нь “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын анхны уулзалт байсан бөгөөд тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Саурат, санхүүгийн захирал Элиас Скарфидас, бизнес хөгжил эрхэлсэн захирал Аршад Сайед, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцсан байна.

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. Гэсэн ч Австрали дахь “Рио Тинто” компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46,000 жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан юм. “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдлээ.

Засгийн газрын ажлын хэсгээс өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж, үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү цахим уулзалтын үр дүнд “Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн яриаг хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЗГХЭГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
5
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [66.181.161.65] 2020/12/25
Гэрээг заавал МОНГОЛ улсад ашигтай байхаар шинэчилэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Lkha [192.82.71.108] 2020/12/25
Ядаж ажилчидаа амьдрах сайхан орчин үеийн орон сууцнууд байгуулчаасай. Тэндээ эхнэр хүүхдээ авчраад амьдрахад бэлэн. Говьд нэг сайхан томоохон хот байгуулаад өгсөн ч яадаг юм. Рио тинто үнэн хүнийрхүү хандаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.17] 2020/12/23
Өмнөх гэрээг хийсэн сайд дарга нар шиг худалдагдаж болохгүй.Эх орон ард түмнийхээ төлөө зүтгээрэй хөвгүүдээ охидуудаа.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.80] 2020/12/23
Хүний баялагийг ухаж ухчаад ёстой май биз
0 | 1 Хариулах
зочин [66.181.177.109] 2020/12/23
Гэрээг заавал цуцлана. Шинэ нөхцөл байдал үүснэ. Энд одоо жинхэнэ үнэн шийдвэр тэнцвэр оршин байх ухаалаг, зормог,хурдтай тодорхой эрх чинь өөрөө морилно Манай түшээдийн мэргэн ухаан залартугай?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.200] 2020/12/23
МОНГОЛ УЛС ЯМАР Ч ӨР ТӨЛӨХГҮЙ, ХАРИН ХАМГИЙН БАГАДАА НИЙТ АШГИЙН 51% ИЙГ ОДООНООС ЭХЛЭЭД АВЧ БАЙХ ЁСТОЙ! ГҮЙЦЭЭ!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.65] 2020/12/25
ЯГ ЗӨВ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.76] 2020/12/23
Ер нь бол жинхэнэ хогийн улсууд юм бна шүү.Итгэж амархан буулт хийж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.30] 2020/12/23
Baylagaa ashigluulj bgaa gd manaid davuu ashig orlogo eruus bxgui bgam da
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.30] 2020/12/23
34% xurungu oruulsiin bol 80% ashig xurtex ystoin bishuu. Olon ulsiin jishigeer baylagaa ashigluulj bgaa ni orlogiin 50% deesh xuviig xurungu oruulalt xiilgui xurtdeg gj bgaa
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.30] 2020/12/23
africiin ornuud australiin uurhaig tulburuu tuluxgui bn gd shuud xaaj chadaj bn shuu. Rio Tinto ni diplomat arga tactic ashiglaj sunjruulj udaashruulax zamxaruulax gj bn. Gunii uurxaig shuud xaaj Mongoliin olox ashigiig orlogiin ni 50% deesh togtoox xeregtei
1 | 0 Хариулах
Megmedzeevii [64.119.21.210] 2020/12/23
Ene zasgiin gazariig irekh erunkhiilugchiin songuuli khurtel baron chaka gants nail bolj baigaa...amjilt khusie!
0 | 0 Хариулах
zochin [103.10.23.163] 2020/12/23
өлсөж үхчих дээрээ тулаагүй өвгөд дээдсүүд минь өвлүүлж үлдээсэн газар нутаг эд баялагийг төрд шургалсан эрлийз хурлийзууд цөлмөж дуусаж идэж ханаагүй тийрэнгүүд...үр удамд минь гишгэх газар үлдээ ашиг үгүй бол ухуулхаа больчих үр хүүхэ д хойч үед минь амьдарах газар нутгийг нь үлдээ
2 | 0 Хариулах
Dashka [202.9.46.150] 2020/12/22
Худлаа зальтай луйварчдийг эх нутгаасаа хөөе манайд ямарч ашиггүй
2 | 3 Хариулах
Зочин [103.212.118.30] 2020/12/23
Mongoliin baylagiig shuud tsulmukh uur yamarch bodolgui bgaa Ed. Gunii uurxaig xaadgaaraa xaagaad avax xeregtei
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2020/12/22
Ингэж олон юм ярьж цаг авч байхаар шууд үйл ажиллагааг нь зогсоож хил гаалиа хаачихаач ээ!
2 | 4 Хариулах
Зочин [202.55.188.41] 2020/12/22
Цаадуул чинь булхайтай юм хийж байсан нь илэрхийн хэмжээгээр, Хятад зараад талийх вий!За тэгвэл Өмнөговь оо,,бүх говь оо, алдана л гэсэн үг шүү дээ. Цаадуул чинь үхэхээс бусдыг хийж, үхээрээс бусадтай тохиролцоно л гэж үзнэ шүү.Оюунэрдэнэ дарга минь дороо суурьтай,дотроо бодолтой тэмцэлдээд ялаарай!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.215] 2021/1/13
Урагшаа төмөр зам тавьчихвал танкаа ачаад ороод ирнэшүү гэдэгтэй адилхан айлгасан ухуулага байна.эх нь нэг биз
0 | 0 Хариулах
zochin [122.201.24.162] 2020/12/22
shuud51huwia awna uur jijig asuudalaa daraana bol
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.128] 2020/12/22
баярлах болоогүй.Рио тинто ямар раншин гаргаж, хэр зэрэг нүнжигтэй, өгөөмөр хандахыг харж л байя. би хувьдаа тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй гэж бодож бна. Энэ байдлаараа 10 жил явахад монгол улс өрөнд баригдаж, монголынн говьд хэдэн зуун км үргэлжилсэн хоосон хонгил л үлдэх байх даа.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.76.244] 2020/12/22
Ардчилсан нам бас аюултай Таван толгойг бас зарах гэж байсныг бас барьж авсан .
2 | 1 Хариулах
Tegshjargal danaa [202.55.188.36] 2020/12/22
Okei
0 | 0 Хариулах
Чулуунжав [202.55.188.34] 2020/12/22
Манайхан яг ямар асуудлаа Рио той шийдэх талаар дотроо сайтар ярьж тохиролцоод гадныханд шаардлагааа тавих хэрэгтэй. Жаахан юманд хууртаад үндсэн том юмаа шийдэлгүй орхир вии.Оюун эрдэнэ минь цаад хэд чинь хахууль аваад эргэж буцана шүү. Хүний шунал гэдэг тун хэц үү
6 | 1 Хариулах
Зочин [66.181.188.108] 2020/12/22
Том төсөлд зөрүү гаралгүй яахуу
3 | 2 Хариулах
mgl [202.179.11.230] 2020/12/22
Gereegee l saijruulah yostoi, ternees bish gadniihanii shahaand orj zogsoono, barina gesen yum baij ogtoos bolohgui.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/12/22
тусгаарлах байранд секс хийж байвал камерт бичигдээд зөрчсөн болоод тайган болохын байналдаа гах 2
2 | 0 Хариулах
Fuck rio [66.181.161.112] 2020/12/22
Davarsan luivarchid avilgalchid undesten damnasan tsulmugchid
0 | 4 Хариулах
зочин [202.9.40.74] 2020/12/22
Шахаж байгаа дээрээ сайн шахаад Улс орон ард түмэн төр засагтай маш хэрэгтэй гэрээ байгуулж авах хэрэгтэй мөн Оюу толгой компани тэр гадаад вальютыг Монголын дотоодын банкуудаар гүйлгээг хийж хянаж байх ёстой өөрсдөө үр өгөөж ашигаас нь монголд жаахан нэмж өгий гэсний төлөө баярлаж үсэрч тэвхцээд тийм юм үзээгүй байж болохгүй Маш сайн энэ гэрээг хийж Монгол улсад альч талаараа Монголын ард түмний эрх ашиг ашигтай байх ёстой ажиллаж буй ажилчид уурхайчидын нийгмийн асуудал цалин хөлс тэр жигжиг гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг жижиг байгууллага хөдөлмөр эрхлэгч ажилтан алба хаагчид эрх ашигч тусгагдах ёстой гэрээг сайн хийчүүл дараа нь ахиж оролдоод байхааргүй тэгээд Эрдэнэт үйлдвэр шиг тогтвортой цаашдаа ажилаад явах ёстой
3 | 5 Хариулах
Зочин [139.5.218.199] 2020/12/22
Тэгж байгаад урд хөршдөө “бэлэглэчихвээ” өөр ч юмгүйдээ😩🤔🤣
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.74] 2020/12/22
шахаж байгаа дээр сайн шахаад Улс орон ард түмэн төр засагтай маш хэрэгтэй гэрээ байгуулж мөн Оюу толгой компани тэр гадаад вальютыг Монголын дотоодын банкуудаар гүйлгээг хийж хянаж байх ёстой өөрс үр өгөөж ашгийг монголд жаахан нэмж өгий гэсний төлөө баярлаж үсэрч тэвхцээд байж болохгүй маш сайн энэ гэрээг хийж дараа ахиж оролдоод байхааргүй тэгээд тогтвортой бас явах ёстой
3 | 1 Хариулах
Иргэн [66.181.161.13] 2020/12/22
Нэр бүхий хулгайч нарт цааз өгөөчээ.элбэгдорж үүнийгээ мэдээд цаазын ялыг байхгүй болгожээ.
5 | 2 Хариулах
Зочин [51.178.133.154] 2020/12/22
ЛАЛРЫН ХУЛГАЙЧ НАРЫН ЧИХ НЬ ОДОО Л ЗӨӨЛӨРЧ БАЙХ ШИВ. МОНГОЛ УЛСД АШИГГҮЙ БООЛЫН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛСОН. ОДОО ТЭР ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ НАРЫН АРД БАЙГАА УЛС ТӨРЧДИЙГ ТОДРУУЛЖ ЦААЗААР АВАХ ЦАГ НЬ БОЛСОН. ХУЛГАЙЧ НАРЫН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ.
4 | 9 Хариулах
Зочин [202.9.46.103] 2020/12/22
Ханган нийлүүлэгч 1000 гаруй компани бий. Компани болгонд ажилтан албан хаагч тэдний ар гэр үр хүүхэд бий. Чи хэнээс нь эхлэх гж бн
10 | 2 Хариулах
Зочин [66.181.161.64] 2020/12/22
Чамаас
1 | 1 Хариулах
Ок [64.119.24.202] 2020/12/22
Ха ха ха ха ха...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2020/12/22
ZUV SHU SAIN BN, ODOO TOM DUUGARAA LA.LRUUDAD UHSENEES N AIDIIN, GEREEGEE SHUUD TSUTSALNAA, 34 HUVIA ZEELEER AVKUE SHUUD AVNAA, MUN EXPORTIIN TATVAR NOGDUULNAA, GARGASAN BUTEEGDEHUUN BUREES TATVAR AVNAA, HURUNGU ORUULALTAA NUHSUNII DARAAH ASHGAAS ASHIG AVKUE, BORLUULSAN BUTEEGDEHUUNEES SHIG AVNAA GEED L TULGA, CHADKU BOL ZAILAA GEJ TULGA.. TEGVEL NAADUUL CHIN BAJGA SHAAJ 1 DOLLAR BUREE HEMNEH BOLNO, CHADKU BOL LA.LRUUD ZAILNA L BIZ, DOSHIN DREE ATMAAN BAILDAA NOVSH GEJ, TUSGAAR ULS BAIJ IIM AIMHAI GULUG BJ BOLKU SHDE, OROS HYATAD 2 HAJUUD BHAD GADNII ZEVSEGT HUCHIN ORJ IRNEE GONJ..
2 | 5 Хариулах
Зочин [107.77.161.20] 2020/12/22
Наад нэг юмныхаа тохиргоог хийж чадахгүй юу....иймхэн юмыг чадахгүй хэвтэж битгий цэцэрхээд бай....
0 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2020/12/22
yamar atsniih n tohirgoo yariad bga goshnogo ve chi
0 | 0 Хариулах
davarsan guilgachdiig hay [103.26.193.242] 2020/12/22
uurhaigaa delbleed chukchanuudad salaavch uzuuleed garah heregtei. aziin zolbinguudtai orootsoldood sain iom hezee ch garq. 100 jil nogoon tivdee buram idej huleej bgd joomnuudiig arilsniih n daraa ir.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.78] 2020/12/22
Оюунэрдэнэ сайн ажиллаж байна. Хулгайч нарын чихийг зөөлрүүлэх ёстой
7 | 14 Хариулах
Зочин [107.77.161.20] 2020/12/22
Хятадын улаан хамгаалагч пацаан ....үнэхээр сайн ажиллаж байгаа шүү
6 | 2 Хариулах
Зочин [103.26.194.183] 2020/12/22
Рио Тинтотой харилцан тохироцож гэрээ хийсэн болохоос биш Рио Тинто хулгайлж байгаа юм биш. Ашиггүй гэрээ хийсэн бол өөрсдөө л буруутай.
3 | 1 Хариулах
Haha [64.119.21.203] 2020/12/22
Muu shantaajchid
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.187] 2020/12/22
ОТ бол эдийн засгийн тусгаар тогтнолын нэг баталгаа. Орос , Хятадын хэт хамаарлаас ангид байх нэгээхэн боломж. Рио Тинто , ЗГ хоёр ойлголцоод явбал монгол л хожно. Харин ОТ-г байнга муулдаг хүмүүсийн ард монголын биш ашиг сонирхол байгаа гэдэгт итгэж болно.
19 | 3 Хариулах
Зочин [107.77.161.20] 2020/12/22
Хятадын бодлого явж байгаа юм....
1 | 2 Хариулах
Зочин [202.126.92.99] 2020/12/22
Одоо тэгээд Монгол Улсын эдийн засаг, Гиополитикт асар их ач холбогдолтой гэрээ хэлэлцээрийг хийж чадсан тэр Монгол хөвгүүдээ сулла.
17 | 7 Хариулах
Зочин [203.23.49.120] 2020/12/22
Шантааж хийж байгаад вакциныхаа мөнгийг авчихаа
2 | 7 Хариулах
Зочин [107.77.161.20] 2020/12/22
Дараа нь эргээд өөрөө шантаажинд орвол яах вэ....гэж наад мунхаг толгойд чинь,сөөм хэрийн богинохон ухаанд чинь орж ирэхгүй байна уу?
3 | 1 Хариулах