Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж дууссан талаараа Рио Тинто өнөөдөр мэдээллээ.
Анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан дүнгээс 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэсэн үг.
Ийнхүү гүний уурхай ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг оргил цэгт нь хүргэснээр 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна.
2028-2036 онд Оюутолгой ил болон далд уурхайгаас жил тутам 480,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх нь. Харин 2019 оны байдлаар ил уурхайгаас үүнээс гурав дахин бага хэмжээний баяжмал боловсруулж байгаа юм.
Газрын гүнээс олборлох хүдэр дэх зэсийн агуулга 1.52 хувь буюу ил уурхайгаас олборлож буй хүдрийн агуулгаас даруй гурав дахин их байна. Түүнчлэн нэг тонн хүдэр дэх алтны агуулга 0.31 гр гэсэн тооцоотой байна.
Рио Тинтогийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!