Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох ажил үргэлжилсээр буй.
2020 онд тус сангийн “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлаар 112 ААН төслөө танилцуулсан бөгөөд өндөр оноо авсан 64 ААН-ийн төсөл нийт 9.1 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой болсон билээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж, нийгэмд орлогын тэгш хуваарилалт явагдаж, эдийн засгийн тэгш өсөлтийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны хувьд хөрвөх чадвартай аж ахуйн нэгжүүд олширч, тэр хэрээр шударга өрсөлдөөн хөгжиж, үндэсний аюулгүй байдал хангагдана гэж үздэг.
Иймд ЖДҮХС-аас 2020 онд олгосон зээл болон 2009-2019 оны хоорондох зээл олголт, аймгуудад хуваарилагдсан байдал, ЖДҮ-ийн салбарт ажиллагчдын тоо, экспортын хэмжээ, ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл зэрэг ЖДҮГ-аас авсан тоон мэдээлэлд үндэслэн графикаар дүрслэн харуулж байна.
2020 онд олгосон зээлийг салбараар ангилж харвал 64 төсөлд нийт 9.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
1579 төсөлд 238.4 тэрбум төгрөг
220 төсөлд 20.6 тэрбум төгрөг
График 1. 2020 онд зээл авсан ААН-үүдийн салбар, чиглэл, зээлийн хэмжээ
Хөнгөн үйлдвэрийн салбарт хамгийн их буюу 305.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
График 1. 2009-2019 онд ЖДҮХС-аас олгосон зээл /аймгаар/
Дээрх графикаас харвал 2009-2019 оны хооронд Дархан-Уул аймгийн ЖДҮ-ийн төсөл хамгийн их санхүүжилт авсан /39.8 сая төгрөг/ бол хамгийн бага санхүүжилтийг Говьсүмбэр аймгийн ЖДҮ-ийн салбарынхан /3.9 сая төгрөг/ авсан байна.
График 2. ЖДҮ-ийн зээл олголт, салбараар /2009-2019 он/
График 3. Хоршооны тоо 2018-2019 оны байдлаар /аймгаар/
График 4. Жижиг дунд үйлдвэрийн ажилчдын тоо
График 5. Жижиг дунд үйлдвэрүүдийн орлого
График 6. ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл
График 7. ЖДҮ-ийн экспорт /2019 оны эцэс/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|