Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкнаас “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-д цахим мөнгөний тусгай зөвшөөрөл олголоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 12-р сарын 08-ны A-436 тоот тушаалаар "ИНВЕСКОР ХЭТЭВЧ ББСБ" ХХК-д цахим мөнгөний тусгай зөвшөөрөл олголоо.

“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК нь 2020 оны 1-р сараас эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан цахим зээл, төлбөр тооцооны үйлчилгээ бүхий Pocket аппликейшнийг зах зээлд нэвтрүүлэн харилцагчдадаа найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлсээр байна. 

Монгол улсад “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль” батлагдаж төлбөрийн системийн хөгжлийг дэмжих, цахим төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, төлбөр тооцооны үйлчилгээг илүү аюулгүй, түргэн шуурхай, зардал багатайгаар хүргэх боломж бүрдсэн. Уг хуулийн дагуу Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг боловсруулж, финтек компаниуд төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэгчдэдээ цахим мөнгөөр хүргэх боломжтой болсон юм.

 “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК нь Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авснаар хэрэглэгчид төлбөр тооцоогоо Покет аппликейшнээр дамжуулан хялбар, аюулгүй, найдвартай, хурдан шуурхай хийх боломжтой болж байна.

Pocket аппликейшн одоогийн байдлаар 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг авахдаа цахим төлбөрийн системийг ашиглах боломжтой болсон бөгөөд цаашид төлбөр тооцооны илүү өргөн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн худалдан авалтын үед таны мөнгө хүрэлцэхгүй бол газар дээр нь хэдхэн секундын дотор зээл аваад төлбөрөө төлөх, аль эсвэл Pocket Zero (2-6 хуваан төлөх) үйлчилгээг ашиглан төлбөрөө төлөх боломжтой хосолсон үйлчилгээтэй гэдгээрээ Pocket аппликейшн давуу талтай юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.