ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН
Даваа гарагаас ресторан, сүлжээ хоолны газрууд, кофе шоп болон хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана
iKon.MN
Даваа гарагаас 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлхээр болсон билээ.
Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм.
Зарим үйлчилгээний байгууллагууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу 07:00-21:00 цагт ажиллахаар болсон байна. Уг цагийн хуваарийн дагуу:
- Ресторан,
- Кафе,
- Хайпермаркет,
- Супермакет,
- Минимаркет,
- Хүнсний дэлгүүр
- Зоогийн газар,
- Сүлжээ хоолны газар,
- Кофе шоп,
- Хүнсний болон ахуйн барааны дэлгүүр ажиллах болсон гэж Засгийн газрын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
