Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Даваа гарагаас үйл ажиллагаа нь эхлэх 34 төрлийн үйлчилгээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар ямар салбарын үйл ажиллагааг нээх талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг өглөө.

Саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэргийг нээхгүй

Тэрбээр 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь судалсан. Цар тахал агаар дуслаар дамждаг тул эрсдэл бүхий салбаруудыг энэ удаад нээхгүй. Өөрөөр хэлбэл, саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэргийг нээхгүй гэдгийг хэлэв.

Харин 34 чиглэлийн үйл ажиллагааг нээнэ. Тодруулбал, Даваа гарагаас эхлэн 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар 
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.

Энэ бол хотын эдийн засаг болон иргэдийн ахуй амьдрал, орлоготой холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхдээ баримтлах нийтлэг журмыг гаргасан. Мөн хоолны газрууд, хүргэлтийн үйлчилгээ, такси үйлчилгээнд тусгай шаардлага тавина. Энэ нь хүн хоорондын зай бариулах, тусгаарлах хэсгүүдээ шийдсэн байхыг шаардах юм" гэлээ.