Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсангүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:25 2020/12/04

Ийнхүү гишүүд асуулт асуулт, үг хэлж дууссанаар 2021 оны төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 

12:51 2020/12/04

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/29kHk3bXVX/

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МАН-ын бүлэг нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гээд шийдчихсэн юм билээ. Тэгэхээр бид цаг л үрж байна. Би бол хоригийг хүлээн авах ёстой гэж үзэж байгаа. 

2020 онд сонгууийн төсөв баталсан. 2021 онд ковидын төсөл баталсангүй. Ч.Хүрэлбаатар гэж нөхөр гүрдийсээр байгаад 2020 оны төсвийг шинэ Их хуралд оруулж ирж 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай төсөв баталсан. Эцсийн эцэст бид Засгийн газрын баахан зарсан мөнгийг гар өргөн баталсан. 

Иргэдээс шинжилгээ авчихаад хариуг нь хүлээлгүй хотоос гаргаж байна гэж байна. Биднийг хуралдаж байх хооронд ковидыг албан ёсоор тараагаад байгаа юм биш үү. Мах зарж, автобусаар явуулж, шинжилгээний хариуг тоохгүйгээр хотоос гаргаж байна. 

Та нар хоригийг авдаггүй юм байна. Тэгвэл түрээсийн төлбөрийг хэзээ бууруулах вэ, зээлийн хүүг багасгана гэсэн хэзээнээс хэрэгжих вэ. Засгийн газраас гаргасан 23 арга хэмжээнээс зөвхөн ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах асуудал л хэрэгжиж байгаа. Бусад нь хэзээ хэрэгжих вэ. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээнд таны хэлсэн зүйлүүд ямар нэгэн хэмжээгээр туссан. Импотекийн зээлд Монголбанк, Засгийн газар өөрсдөө оролцож, эх үүсвэр гаргасан байдаг учраас өөрсдөө удирдаад шийдвэр гаргаад тэгэлж болж байгаа юм. Банкны зээлийн хүү бол хувийн бизнес. Үүнд төр хүчээр оролцож болохгүй. Эхний ээлжинд харилцах дансанд хүү төлдөг байсан хүүг тэглүүлсэн. Удахгүй хугацаагүй хадгаламжид хүү төлдөг байсныг мөн зогсоох гэж байна. 

Харин иргэн банк хоёрын хооронд иргэний хуулиар зохицуулагддаг хадгаламжийн хүүг бууруулах боломж хуулийн хүрээнд тун бага байна. Боломжийг хайж ажиллаж байгаа. 

С.Ламбаа зөвлөхийн хэлсэн зөрүүтэй зүйлд тайлбар хиймээр байна. Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг. Та асуудлаа Нийгмийн даатгалын төсөвтэй хольж хутгаад байна. Энэ чинь Нийгмийн даатгалын сангийн тухай хууль юм. Нэгдсэн төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Монгол Улсын төсвийг дагаад зургаан хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг дагаж нэг хууль батлагддаг. Энд бүхэлд нь хөориг тавьсан. Та сангийн төсөв, Нийгмийн даатгалын тухай хууль хоёрыг хольж хутгаад байна. Та өөрөө ингэж зөвлөөд хориг тавихыг будилуулчихсан юм биш биз дээ. 

12:09 2020/12/04

mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд иргэдийг орлоготой болгож, цар тахлын үед ААН-үүдийг дэмжихийн тулд соёлын төв, музейн барилгуудын хөрөнгө оруулалтыг түр хугацаанд зогсоох санал орж ирсэн байна. 

Би үүнийг асар их эсэргүүцэж байна. Соёл, түүх, өв уламжлал гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнол, дархлаа нь байдаг. Бидний өнгөрсөн 30 жилд гаргасан хамгийн том алдаа соёлын салбарыг шоовдорлож, энэ салбарт байсан бүтээн байгуулалтыг устгасан явдал. Хүүхэд залуучуудын театр өнөөдөр банк болсон. Ард кино театрын барилга худалдааны мухлаг болсон. Цирк байхгүй болсон. 

Ю.Цэдэнбал гуайгаас хойш 50-60 жилийн дараа соёлын салбарт хөрөнгө оруулалт тавиад, энэ салбарыг өөд нь татъя гэтэл улстөржүүлэх асуудал гаргаж ирж байгаад харамсаж байна. 

Өөрсдөө соёлын салбараа орхисон хэр нь өнөөгийн залуусыг Монгол хүн байсангүй гэж шүүмжилдэг. Уран бүтээлчдийн урлагт хайртай зүрх сэтгэл дээр л Монголын соёлын салбар явж байгаа шүү. Хүнд цаг үе ирснийг ойлгож байна. УИХ-ын гишүүд нь соёлын салбарын ад үзээд суувал ард иргэдээ яаж соён гэгээрүүлэх вэ. Музейн барилгыг яагаад ингэж үл тоож үзэж байгаа юм бэ. 

Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ соёл, спортын салбараас хол байлгаач, 2021 оны төсөвт суусан жаахан мөнгийг битгий хөндөөч гэж хэлмээр байна. 

10:42 2020/12/04

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бүхэл бүтэн улсын төсөв алдаатай буруу бодлогоор явах юм бол бид маш том хохирол амсана. Тиймээс бид онцгой ач холбогдол өгөөд байгаа юм. Засгийн газрын гишүүд хямралын үед эдийн засгаа хумихгүй байх ёстой гэж байгаа. Би эдийн засагчийн хувиар дэмжиж байна. Гэхдээ энэ үед тэнцвэрийг хангах нь чухал байна.  

Төсвийн нөөц хязгаарлагдмал энэ үед айл өрх, ААН-үүдээ дэмжиж байж тэнцвэрийг хангах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн жилийн дараачаас үр ашгаа өгөх нь тодорхойгүй далд уурхайн музейд хөрөнгө оруулалт хиймээргүй байна. 

Тендер авсан компаниудын үйл ажиллагаа нь жигдрээд явна гэж зарим хүмүүс хэлээд байгаа. 300 компанид тендер олгох уу, 30 мянган ААН-д дэмжлэг үзүүлэх үү гэдэг нь хүртээмжийн маш чухал асуудал юм.  

ААН-үүдээс ваучер маягаар иргэд худалдаж авч ганцхан удаа дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Ингэснээр зарцчихсан байгаа эдийн засаг эргэлтэд орно. ААН-үүдэд ваучер олгодоггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байна. 

Хоёрдугаарт, ковидын үеийн төсөв учраас вакцины асуудлыг төсөвтөө суулгая.

10:05 2020/12/04

Өнөөдрийн хуралдаанд гишүүд Төрийн ордны таван танхимд хуваагдан оролоцож байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Өмнөх өдрүүдийн хуралдаанд гишүүд байгаа газраасаа цахимаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байсан билээ.  

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгийн хоригийг түүний Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулж байна. 

2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. 

Тиймээс дараах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Үүнд: 

  • Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэсэн байна. 

09:58 2020/12/04

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна. 

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/,
  • ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг арваннэгдүгээр сарын 25-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороодоор хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа юм.  