Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы үеэр заавал унших ТАВАН номыг www.booklo.mn сайтаас санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Хөл хорионы үеэр заавал унших ТАВАН номыг www.booklo.mn сайтаас санал болгож байна.

1

 

 

1. Чанар бол өрсөлдөөний гол зэвсэг билээ. Уг бүтээлд чанарын талаарх гол онолын ойлголтууд болон практикт хэрэглэж болох үнэтэй санаануудыг багтаасан уг номыг Чанарын Цагаан Толгой гэж нэрлэж болох юм. Чанар хэзээ ч тохиолдлын байдаггүй. Энэ бол их хичээл зүтгэл, мэдлэг, хөдөлмөрийн үр дүн гэдгийг өнөөгийн бизнес эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд тайлбарласан бүтээл болжээ.

Уг номын зохиогч Д.Отгонбат нь 2011 онд зөвлөх үйлчилгээний ОБЗЕРВ консалтинг байгууллагыг үүсгэн байгуулж ажилласнаас хойш чанар, чанарын удирдлагын хүрээнд зөвлөгөө өгөх, лекц сургалт явуулах чиглэлүүдээр тасралтгүй ажиллаж байна.

2

https://booklo.mn/uploads/370x600/2020/04/02/edd44ff7a0f8423f0d1f2dae67246475.jpg

2. Элон Маск бол манай цаг үеийн хамгийн агуу энтрепренер сэтгэгчдийн нэг. Түүний бишрэм оюун ухаан, зогсолтгүй урагшлах тэмүүлэл, зүрх алдам зорилгодоо бат итгэх үнэмшлийн ачаар бид нийтээрээ үр өгөөж хүртэх боломжтой болж байгаа юм. Элон Маскийн энэ намтар Tesla, SpaceX, SolarSity-ийг байгуулсан хөшигний ардах түүхүүдийг хамгийн ойроос өгүүлж, Элоны гал эрмэлзлээ бодит ажил болгохын тулд хэрхэн ажилладгийг харуулснаараа онцгой юм. Тэр бол дэлхийг өөрчилж буй өвөрмөц дүр бөгөөд тоглоомын дүрмийг өөрчилж буй санаануудаа хэрхэн сэдэж, хэрхэн хөгжүүлж ирснийг нь Ашли Ванс тун сонирхолтойгоор хүүрнэжээ.

3

https://booklo.mn/uploads/370x600/2020/05/27/bc5c50ef3b54442f6f1256ae569e6ca5.jpg

 

3. Бусдад өөрийгөө хэрхэн бүрэн илэрхийлэх вэ?Ямар ч нөхцөлд хэрхэн амгалан тайван байж, өөртөө итгэлтэй байх вэ? Хэрхэн бусадтай чин сэтгэлийн, гүн гүнзгий харилцаа холбоо тогтоох вэ?Харвардын их сургуулийн багш, тед ток-с олон сая хүний хандалт авч чадсан илтгэгч Эми Кадди Оршихуйн нууцыг задлах болно.

4

https://booklo.mn/uploads/370x600/2020/04/01/0f324cbce0ba5b20fecee22715b1dcc0.jpeg

4. "DAEWOO GROUP"-ыг үүсгэн байгуулагч Ким Ү Жин-ий амжилтын түүхийг харуулсан Хорвоо Дэлхий Уужим Хийх Ажил Их Байна хэмээх бүтээл. Энэхүү ном нь  түүний хувь хүний нэр алдар, өнгө мөнгөндөө огтхон ч биш, харин түүнийг гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болгоход хүргэсэн нөр их хичээл зүтгэл, хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, түүгээр дамжуулж хойч үеийнхэндээ үлдээсэн арвин их туршлагынх нь үнэ цэнэд оршин буй нь эргэлзээгүй.

5

https://booklo.mn/uploads/370x600/2020/04/29/74ed0fb549c575a55e5da976ca233cd3.jpg

 

5. Бид амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг сонсоод яг ингэчихвэл, тэгчихвэл асар богино хугацаанд амархнаар амжилтанд хүрчих юм шиг санадаг нь юутай үнэн. Харин Г.Амартүвшин энэхүү номондоо өөрийн алдаанаасаа хэрхэн ухаарч, анзаарч авсан өөрийн сул талаа хэрхэн засснаа илэн далангүйгээр бичжээ. Амжилтанд хүрсэн гэх хүмүүсийн зам дардан байгаагүйгээс гадна тэднийг зөвхөн “амжилт” нь л бүтээгээд байгаа юм биш, алдаа оноо, уналт бүтэлгүйтэл гээд бүхий л зүйлс тэднийг бүтээж байх шиг. “Боломжийг олж хараад зүтгэх зөв чадвараас илүүтэй боломждоо боломж олгох нь чухал шүү!” хэмээн номонд залуучууддаа хандан захисан байдаг. Өнөөдөр бидэнд маш олон боломж байгаа ч бид түүнийг ашиглаж чадахгүй алдчихдаг эсвэл “аливаа зүйлс олон талтайг олж харахгүй тийн явах зуур” өөрийн боломжоо өөрөө үгүй хийдэг нь харамсалтай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.