МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатарт-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлдээ зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Дотоодод коронавируст халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ хугацаанд тусгай үүргийн нислэг хүлээн авахгүй болохыг УОК-оос мэдэгдсэн. УОК-ын дарга Я.Содбаатар "Тусгаарлан ажиглах байруудад дотоодын халдваруудын хавьтлыг тусгаарлаж байгаа учраас байрны хүрэлцээг шийдвэрлэсний дараа нислэг хийнэ" хэмээж байв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|