Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Рапид мед эмнэлгийн байранд байрладаг хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн иргэд шинжилгээ өгнө үү"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавируст халдварын хоёр тохиолдол шинээр батлагдсан.

Уг хоёр тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой бол нөгөө нь БЗД-ийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгарт бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Рапид мед эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан хэмээн бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж эмээж байна. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно” гэв.

Мөн сүүлийн батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хорооллоос гарсан тул тухайн хорооллын оршин суугчдыг шинжилгээ өгөхийг зөвлөлөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/411106190234141
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.