Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Карентины өдрүүдэд хийж сурах хялбархан хоолны жорууд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 25
Сурталчилгаа

Дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжээд хоёр долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд бидний амьдралын хэвшилд нэлээдгүй өөрчлөлтүүд орсон. Гэхдээ нөгөө талаас гэртээ, гэр бүлдээ, өөртөө илүү цаг зарцуулах боломж гарч байгааг эергээр хүлээн авсан олон иргэд байна. Ингээд тэрхүү иргэдийн төлөөлөл бүхий хоол хийх, турших сонирхлоороо Хоолондоо! фэйсбүүк группэд нэгдэж, #Гэрийн_хорио_ба_гэрийн_хоол уриалган доор өөрсдийн хийдэг хялбархан хоолны санаануудаас хуваалцсан  авьяаслаг гишүүдийн амтат хоолны жорыг та бүхэндээ хүргэж байна.

  1. Жорыг Facebook: Өлзий Өлзий

Хаяа хүүхдүүддээ чипс хийж өгөх дуртай учраас өнөөдөр дахин туршиж, үзээд жорыг оруулж байна. Яг л дэлгүүрт зарагддаг паприка чипстэй адилхан болдог шүү. Сүртэй жор байхгүй учраас гэрийн нөхцөлд хийхэд маш амархан

ГЭРИЙН ЧИПС

ОРЦ:

  • Төмс /хүссэн хэмжээгээр/
  • Хүнсний цаас
  • Давс /амталгаагаар/
  • Перец /амталгаагаар/
  • Олейна ургамалын тос

ХИЙХ АРГА

Төмсөө арилгаад, төмс арилгагчаар жигд хэрчинэ. Хэрчсэн төмсөө хүйтэн усанд цардуулыг нь арилтал хэсэг сойгоорой. Уснаас гаргаад хүнсний цаасаар арчиж хатаана. Хэт хүчтэй биш гал дээр Олейна тосоо хийж халаагаад төмсөө шарна. Ингээд гэрийн чипс бэлэн боллоо. Дээр нь чимх давс, перец бас цацаж болно

Гэр бүлээрээ буйдан дээрээ тухлан, гоё кино үзэнгээ хамт идэхэд хамгийн тохиромжтой, эрүүл амттан юм шүү.  

 

 

  1. Жорыг Facebook: Munkhsaruul Bayanbat

Манай бяцхан залуугийн дуртай боорцог. Бяцхан үрс маань амтархан  иддэг шүү. Заавал хийж өгөөрэй ээжүүдээ.

ГЭРИЙН БООРЦОГ

ОРЦ

  • 500 гр сүү
  • Шар тос / масло
  • Сахар
  • Давс
  • Исгэгч
  • Өндөг – 1ш
  • Сода
  • Гурил
  • Олейна ургамалын тос

ХИЙХ АРГА

500гр сүү бүлээсгээд дээр нь бага зэргийн тос хийгээд сайн хутгана. Тос нь шар тос, масло, өрөм аль нь ч болно. Сахар хийх бол нэмнэ. Би өнөөдөр бага зэрэг давс хийгээд чихэргүй зуурсан. Сүүгээ хэсэг байлгаад исгэгч, 1 ш өндөг, багавтар сода хийж хутгана. Тэгээд гурилаа зуураад амраана. 2 цаг орчим болохоор хөөгөөд гоё болчихно. Тэгэхээр нь элдээд, хэрчээд, тосоо сайн халааж байгаад хайраарай.

 

 

  1. Жорыг Facebook: Gendensuren Baigali

ГЭРИЙН АМТАТ ТАЛХ

Хүүхдүүд амттан нэхээд байх үед гэрийн нөхцөлд хийж болох амтат талх.  Гэртээ байгаа зүйлсээ ашиглаад талх, печень хийлээ. 

ОРЦ

  • 500 гр сүү
  • Шар тос / масло
  • Сахар
  • Давс
  • Исгэгч
  • Өндөг – 1ш
  • Сода
  • Гурил
  • Олейна ургамалын тос

ХИЙХ АРГА

500гр сүү бүлээсгээд дээр нь бага зэргийн тос хийгээд сайн хутгана. Тос нь шар тос, масло, өрөм аль нь ч болно. Сахар хийх бол нэмнэ. Би өнөөдөр бага зэрэг давс хийгээд чихэргүй зуурсан. Сүүгээ хэсэг байлгаад исгэгч, 1 ш өндөг, багавтар сода хийж хутгана. Тэгээд гурилаа зуураад амраана. 2 цаг орчим болохоор хөөгөөд гоё болчихно. Тэгэхээр нь элдээд, хэрчээд, тосоо сайн халааж байгаад хайраарай.

 

 

  1. Жорыг Facebook: Haliuka Hally

ГАХАЙН ШАРСАН ХАВИРГА

Гэрээсээ онлайн ажилласанаас хойш гэр бүлдээ зарцуулах цаг маань их нэмэгдэж байна. Бас төрөл  бүрийн хоол хийж турших дуртай. Энэ сонирхолдоо ч бас цаг зарцуулах боломж гарч, гахайн шарсан хавиргаар гэр бүлээ дайллаа. 

ОРЦ

  • Давс - 2
  • Нунтаг сармис
  • Паприка
  • Нунтаг сонгино
  • Улаан перц /халуун ногоонд дургүй бол хийхгүй байж болно
  • Хар перц - 1 ц.х
  • Гахайн хавирга  /дундуур нь хуваалгаж авсан/
  • BBQ соус
  • Олейна ургамалын тос

ХИЙХ АРГА

Хуурай амтлагчуудаа холино. Шарах шүүгээний лист дээр тунгалган цаас ахиухан дэвсэж бэлдэнэ. Дээр нь хавиргуудаа тавиад, олейна тос түрхэн, урьдчилж бэлдсэн амтлагчуудаа тараана. Тунгалган цаасаараа сайтар ороогоод, урьдчилан халаасан 180С градустай шарах шүүгээнд хийж 2 цаг болгоно. Шарах шүүгээнээсээ гаргаад, BBQ соус хоёр талд нь түрхэнэ. Тэгээд ахин 240С градуст халаасан шарах шүүгээндээ хийгээд, 10 минут шараад бэлэн болно.

 

 

  1. Жорыг Facebook: Hankhuu Buyan

Хэцүү юм шиг харагдах хэдий ч хийхэд амархан. Өөрийнхөө жорыг та бүхэндээ хуваалцаж байгаад таатай байна.

ТАХИАН МАХТАЙ ТОРТИЛЛА

ОРЦ

  • Гурил 500гр
  • Оливтой олeйна тос 20гр
  • давс 2/1 ц.х
  • Backing powder ( нарийн боовны гурил хөөлгөгч )2ц.х
  • Ус

ХИЙХ АРГА

Гурилаа зурахдаа оливтой олeйна тос, давс, исгэгч хийгээд бүлээн усаар зуураад дулаан газар 30мин амраана. Хайруулын тавганд цөцгийн тос юмуу масло хийгээд, амарсан гурилаа 2 талаар нь 2 минут хайрна.

Соус бэлтгэх: гич 100гр, майонeз 150гр, зөгийн бал 50гр бүхий орцоо хольж хутгаад л амтат соус бэлэн болно.

Ингээд хайрч бэлдсэн гурилан дээрээ салатны навч, өргөст хэмх, улаан лооль, шарсан тахианы мах гээд өөрийнхөө хүссэнээрээ шанзаа хийгээд гурилаараа ороогоод амтат тортилла бэлэн болно. Заавал тахиан мах гэхгүй үхэр хонины махтай хийсэн ч гоё болдог шүү.

Бэлэн болсон тортиллагаа тугалган цаасаар ороож өгвөл барьж идхэд амар, соус нь доошоо урсахгүй. 

 

Илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг Kitchen Mongolia Facebook хуудасд LIKE дарж аваарай., Бас Хоолондоо! Facebook группэд нэгдэж, хоолны санаа харангаа өөрийнхөө хийсэн хоолыг ч бусадтайгаа хуваалцаарай!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.