Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороонд аль хэсэг хамаарах вэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон талаар дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр мэдээлсэн. 

Эдгээр хоёр хорооны газар нутгийн заагийг доорх зургуудаас харна уу. 

Зураг 1. БЗД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр

 

БЗД-ийн 4 дүгээр хорооны тухайд Зүүн дөрвөн замын зүүн булангаас Жуковын хөшөө хүртэл, хойшоо Монгол цэргийн музей, Их засаг сургуулиас хойших гэр хороолол ордог байна. Кемпински, Ундрул, Парк зочид буудлаад, Цэргийн хотхон, Сансар хотхон зэрэг мөн багтдаг байна. 

Зураг 1. БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр

 

БЗД-ийн 10 дугаар хорооны хувьд Ботаникийн эцсийн буудлаас Улиастайн гүүр, төмөр замын гарамаас Туулын гүүрний хэсэг орох нь. 

Тус дүүрэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг дараах цэгүүдэд авч байгаа бөгөөд дээрх хоёр хорооны иргэд 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авах боломжтой юм байна.