Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, БЗД-ийн 4, 9, 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Энэ хүрээнд тухайн хороодын замын хөдөлгөөнийг хаажээ.
Хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар тус дүүрэгт нэг тохиолдол батлагдаад байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!