Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 455 тохиолдол батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнээс дотоодын голомтолсон халдварын тоо 30-д хүрсэн бөгөөд Улаанбаатарт нийт 15 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн оршин суугч нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар эх сурвалж хэллээ. Халуурсан шинж тэмдэгтэй байсан тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хонгилын давхарт амьдардаг байсан аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.