ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар илэрсэн тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнтэй нэгдүгээр хавьталд байсан 16 хүнийг тогтоожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

21 хоног тусгаарлагдсан олон улсын тээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа тухай өнөөдөр мэдээлсэн.

Одоогоор тэдэнтэй нэгдүгээр хавьталд байсан 16 хүнийг тогтоосон байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хаягаараа мэдээлжээ.

Одоогоор бусад хавьтлыг тогтоохоор тандалт судалгаа үргэлжилж байгаа аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.