Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:59 2020/11/05

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.

Төсөлд дараах зохицуулалтуудыг шинээр болон шинэчлэн тусгасан байна. Хот байгуулалтын баримт бичгийг нутаг дэвсгэрийн болон хот суурин газрын төлөвлөлтөөр нь ангилж, түүнд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, мөн тэдгээрт магадлал хийх, хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, тэдгээрт тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой болгон тусгасан байна. Хот, суурин газрын хөгжпийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчлан тусгажээ. Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүрэг болон хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг шинээр тусгасан байна.

14:14 2020/11/05

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=808083689977121

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

13:04 2020/11/05

 2021 оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвийн дагалдах хуулиуд эдийн засагт бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ? Уул уурхайгаас гаднах бусад салбар амьд үлдэх юм уу, уул уурхайгаас доллар орж ирээд үүнийгээ халамжид тараагаад ажил хийхгүй амьдраад байх уу, уул уурхайгаас бусад салбар ангалын эрмэг рүү улам шахагдаж байна. Муу тал руу явж байгаа үзүүлэлтийг засахгүй юу.

Эдийн засагт чанартай ажлын байр гэдэг ойлголт байхгүй боллоо. Дагалдах хуулиуд дээр олон өөрчлөлт хэрэгтэй байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг дээр төсвийн өөрчлөлт орох хэрэгтэй. Ганцхан сар хилээ хаахад худалдан авагч улс яах вэ. Төсвөөр театр барихын оронд ажлын байр руу чиглүүлэх ёстой. Эдийн засгийн бүтцийн буруу зүг рүү яваад байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Тантай санал нэг байна. Төсвийн хууль төсвийн харилцааг зохицуулж байгаа. Хөгжлийн бодлогыг таван жилээр төлөвлөдөг хуультай болсон. Зөвхөн төсвийн харилцаагаар хөгжлийн санхүүжилтийг бүрэн хийдэггүй. Төсвийн бодлогын цаана макро түвшинд зохицуулалт хийдэг нь татварын бодлого юм. Татварын бодлого нь дунд, урт хугацааны хөгжлөө дэмжсэн.

2020 онд бид эдийн засгийн том сорилтыг давлаа. 2021 оны төсөв бол ирэх оны төсвийн бодлогоо зохицуулж байгаа харилцаа. Төр өөрөө ажил олгогч байж болохгүй. Тэгэх юм бол төр улам л данхайна. Харин төсвийн бодлогоор дамжуулж ажил олгогчдыг дэмжих нь туйлын зөв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Орлого нэмэгдэж байгаа хэсгээ яаж томруулж, ямар бодлогоор дэмжиж байгаа вэ. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орж байгаа юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн дүн татвар төлөх зардлаас яагаад хасагдахгүй байна вэ. Үүнийг ямар журмаар зохицуулсан бэ?

Төрийн албан хаагчдыг олон зүйлээр урамшуулж байна. Тэгвэл татвар төлөгчдийг яаж урамшуулж байгаа юм бэ. Өдрийн 50, 60 мянган төгрөгийн ажилд хүмүүс ирэхгүй байгаа. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогоор яаж дэмжиж байгаа вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр улс орон урагшилж байгааг ойлгож байгаа бол тэднийг дэмжих хэрэгтэй. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Татварын бодлогыг хөндөж дэмжиж болно. Хөндөхгүй ч байж болно. Татварын хуульд баялаг бүтээгчдийг дэмжсэн олон заалт байгаа. Татвараа нэмэхгүйгээр орлогоо нэмж төлөвлөсөн Засгийн газарт баяр хүргэе. Татвар төлөх ёстой татвар төлөгчдийг илрүүлж, татварын сууриа нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жил батлагдсан хэмжээндээ татварын бодлого тогтвортой үргэлжилнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Гурван шатлалын эмийн сангаас эм авдаг болсноор хүнд суртал гурав дахин нэмэгдлээ. Сахил хүртээд шал дордов. Түгжрэлийг бид өөрсдөө мэдэж байгаа. Яаралтай өвдөж байгаа хүмүүс энэ хүнд суртлыг даах чадал алга. Хүнд суртлыг яаж шийдэх вэ? 

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссанаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойших чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулна. 

12:19 2020/11/05

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/1zb8RnFRSi/

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 