Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн даатгалын ТОП компани AXA Мандал Даатгалтай гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал нь Дэлхийд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр тэргүүлэгч AXA компанитай эрүүл мэндийн даатгалаар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанарыг улам сайжруулж олон улсын түвшинд хүргэх, үйлчилгээний дэд бүтцээ өргөжүүлэх боломж нээгдэж байна.

Мандал Даатгал нь хувийн эрүүл мэндийн даатгалын зах зээлийн 60%-ийг дангаараа бүрдүүлдэг, салбартаа тэргүүлэгч даатгалын компани юм. Тэрээр 2015 онд Монгол улсад хамгийн анхны дотоодын эрүүл мэндийн даатгал ЖАРГАЛАН-г хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ. 

ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалын давуу талуудаас дурдвал:

  • Монголын тэргүүлэх зэрэглэлийн хувийн болон улсын эмнэлгүүдийг өөрийн эмнэлгийн сүлжээнд багтаасан;
  • Мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн тусгайлсан хамгийн том багтай;
  • Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд төлбөрийг эмнэлэг рүү шууд шилжүүлэх Direct billing шийдлийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа;
  • Гар утасны аппликейшнээр дамжуулан эрүүл мэндийн нөхөн төлбөрийг өдөрт нь шийдвэрлэдэг;

Зөвхөн 2020 оны байдлаар Мандал Даатгал нь нийт 2,2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт олгож, 10,000 гаруй иргэний эрүүл мэндийн санхүүгийн асуудлыг шийдвэрлээд байна.

Яагаад AXA гэж ?

AXA нь ердийн даатгал, амьдралын даатгал, банк санхүү, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том групп компаниудын нэг бөгөөд 2020 оны байдлаар дэлхийн 57 оронд салбартай, 160,000 ажилтантай, 108 сая харилцагчтай, олон улсад 11,000 орчим сүлжээ эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

AXA групп нь 1816 онд Франц улсад байгуулагдсан бөгөөд 1938 онд эрүүл мэндийн даатгалаар мэргэшсэн AXA PPP Healthcare компанийг үүсгэн байгуулж, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний дэд бүтцийг нэвтрүүлж ажилласан салбартаа туршлага, ур чадвараар, мэргэжлийн байдлаараа тэргүүлэгч компани билээ.

Хамтын ажиллагааны давуу тал

  1. Олон улсын давхар даатгагчийн найдвартай хамгаалалт;
  2. Эрүүл мэндийн даатгалын эрсдэл даах чадвар нэмэгдэх;
  3. Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл сайжрах, илүү уян хатан болох;
  4. Олон улсын тэргүүн туршлагуудаас суралцаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж;
  5. АХА-ийн олон улсын сүлжээг ашиглан, чанартай эмчилгээ үйлчилгээг 24/7 авах боломж;

Олон улсын стандарт нийцсэн, байгууллага болон хувь хүнд зориулсан зориулсан онцгой үйлчилгээг “Мандал Даатгал” ХК танд санал болгох болно.

Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.