Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтлэгч Инээмтгий хүн: Амин хувиа бодсон мөртлөө амин хувиа боддоггүй ард түмэн

ikon.mn
2020 оны 10 сарын 22
Өгүүлэл
Зураг зураг

Монголчууд бид их амиа бодсон хүмүүс. Банкны, эмийн сангийн, автобусны, дэлгүүрийн, АТМ-ын гээд л дайрч болох бүх л очер дарааллын урдуур орох гэж эр эм хөгшин залуугүй шамдана. Урдуур нь дайраад орчихвол өөрсдийгөө их сэргэлэн овсгоотой хүний тоонд оруулан бодож маадгар гэгч нь ханхайн зогсоно. Замын түгжрээнд бол харин ч нэг бахдалтай дайрна. Цөм цөм, бяц бяц дайралцана. Дайрч байгаад шүргэлцэнэ, мөргөлдөнө, осолдоно бүүр цаашилбал амиа үгүй болтол дайрч давшилж байгаад бурхандаа явна. Хөөрхийдөө үнэн хэрэгтээ амин хувиа бодож чаддаггүй тэнэг хүмүүс гэмээр ч юм шиг эго-той ард түмэн.

ЭГОИЗМ гэж юу болох талаар багахаан тайлбар өгье.

Нэг муу новшийн зан чанартай этгээд өөрийн төлөө бусдыг ашиглах, монжих, тэднийг өөрийнхөө өөдлөн дэвжиж, дээшлэх шат, гишгүүрээ болгох явдал. Амиа бодогч нь өөрийн төлөө ямагт бусдыг золиосолно. Өөрөө л болж байвал боллоо, ямар ч бүтээлч оршихуй хэрэггүй. Амиа бодох нь үнэхээр ийм үзэгдэл юм бол заваан, жигшим зүйл мөн. Тийм ч учраас эгоизмыг хар амиа бодох, амин хувиа хичээх гээд аль муухай үгээр орчуулж, түүнийх нь дагуу ойлгоод дасчихжээ. Монгол хэлэн дэхь утгаараа бол “хар амиа бодох” эсвэл “амин хувиа хичээх” гэж тайлбарлагдана. Монголчууд бид уг нь эртнээс бие биедээ тусалж, эргэж тусламж авсаар ирсэн, бүр тэгээд сурчихсан, тэгэх ёстой юм шиг аашилна.

Амиа бодоход учир бий.

Бидний сэтгэхүй, бидний бодол, бидний амьдарч буй нийгэм амиа хэрхэн бодоход их нөлөө үзүүлдэг. Зохиолч Үй Хуагийн “Цусаа худалдсан түүх” романд “НЭГЭН НАСНЫ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ БОЛ- ЭД ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, АЗ ЖАРГАЛ АЛЬ НЬ Ч БИШ ЗӨВХӨН АМЬ НАС” гэсэн хэсэг гардаг. Гэвч бидэнд эсрэгээрээ юм шиг. Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө амин хувиа бодохоос биш амь насныхаа төлөө амин хувиа хэзээ ч боддоггүй ард түмэн.

Зохиолч Үй Хуагийн “Цусаа худалдсан түүх” романд “НЭГЭН НАСНЫ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ БОЛ- ЭД ХӨРӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, АЗ ЖАРГАЛ АЛЬ НЬ Ч БИШ ЗӨВХӨН АМЬ НАС” гэсэн хэсэг гардаг.

Өөрөөр хэлбэл ниргэсэн хойно нь хашгирна гэдэг шиг л амьдралтай хүмүүс юм даа. Запас амьтай юм шиг замаар хурдална, амь насаа зөнд хаячихсан хирнээ 4 дугуйтай төмрөө даатгуулаад амжсан байх жишээтэй. Инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Дараагийн хэсэг нь бүүр хөгтэй. Амь нас, гэр бүр, ажил амьдралаа бурханд, сүм хийдэд, ламд даатгачихаад додьгор суунаа бас. Сүх далайтал үхэр амар юм даа. Өвчин хэлж ирэхгүй хийсээд ирнээ л гээд байдаг. Мэдсээр байтал нь нөгөөх нь хийсээд ирхэд хандив царайчилна, тоглолт хийнэ, сошиалаар мөнгө гуйж л чадна. Та яагаад “Би буруу хооллодог хүн шүү цөс өвдөж магадгүй, архи уудаг зүрх муудаж байгаа байх, би 30 жилийн дараа тэтгэврийн хөгшин болно” гэж өөрийгөө боддоггүй юм. Амь насаа эрүүл мэндээ даатгалд хамруулж чадсан нь хэд бол. Тэтгэвэр тэтгэвэр гээд л шуугилдаад байхаас надад хэрэгтэй хэрэгцээтэй юу байна, хаана байна гэж эрэн сурвалжилна гэж байхгүй. Адаглаад тэтгэврийн сан тэтгэврийн даатгалын ялгааг ч мэдэхгүй мөртлөө хууль ярьж сүржигнэнэ. Мэдэхгүй юм уу гэхээр мэдээд байгаа юм шиг, мэдээд байгаа юм уу гэхээр мэдэхгүй.

Дээрхийг уншаад өөртөө хачин сайн дүгнэлт хийх нь хашаа юм, харин амиа хэр боддог хүн бэ гэдгээ л мэдээд аваасай.

Амиа бодооч тэгээд...