Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Богд мобайл аппликейшн - BOGD MOBILE APPLICАTION

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 8
Сурталчилгаа

Худалдаа, арилжаа, төлбөр тооцоо цахимжиж буй өнөө үед хэрэглэгчид илүү хурдан үйлчилгээг авна гэсэн хүлээлттэй болсон байна. Орчин үеийн технологийн эринд бусдаас түрүүлж өөрчлөлт шинэчлэлийн цахим давалгаанд өртөж буй салбар яах аргагүй банк, санхүүгийн салбар.  Анхдагч, шинийг санаачлагч, чадварлаг байхыг үнэт зүйлсээ болгосон Богд банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан харилцагчийн хүлээлтээс давсан үйлчилгээг хамгийн өндөр түвшинд хүргэхийг зорин ирсэн. Энэхүү зорилгын хүрээндээ Богд банк Mobile application үйлчилгээгээ илүү чанартай олон давуу талтай болгож хөгжүүлсээр байна.

 

Тус банкны Бизнес хөгжлийн газрын захирал Ч. Банчинтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе, сүүлйин үед Богд мобайл апп гэж их яригдах боллоо энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

Цаг үеээ дагаад ухаалаг утас нь хүн бүрийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа билээ. Манай Богд банкнаас хамгийн сүүлд нэвтрүүлээд байгаа Богд мобайл апп ашиглан банканд үйлчлүүлэх цаг заваа хэмнэх боломжтой. Богд мобайл апп нь Банкны уламжлалт бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулж хэрэглэгчдэд хялбар байдлаар хүргэх утасны апп юм. Өөрөөр хэлбэл та Банкны салбар дээр очиж авах бүхий л үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой. Үүнд харилцагчаар бүртгүүлэхээс эхлээд данс нээх, хаах, карт захиалах, зээл авах зэрэг бүхий л банкны бүтээгдэхүүн үйлчилгээ багтана.

 

-Богд мобайл аппын ялгарах онцлог нь юу вэ?

Бусад төстэй бүтээгдэхүүнүүдээс ялгарах гэхээсээ илүүтэйгээр бид харилцагчиддаа хэрхэн яаж илүү хүртээмжтэй илүү хялбараар цаг алдалгүй банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх вэ гэдэг дээр зорьж ажиллаж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд хамгийн сүүлд бид Богд мобайл апп дээр QPAY-тэй хамтран Цахим хэтэвч цэс буюу өөрийн ашигладаг бүх банкны картуудаа бүртгүүлэн гар утаснаасаа шимтгэлгүйгээр гүйлгээ хийх боломж бүхий үйлчилгээг нэвтрүүлсэн. Ерөнхийдөө үйл ажиллагааны төвөгтэй байдал болох “заавал” тэгэх ёстой ингэх ёстой гэдэг зүйлийг эвдэхийг хүсэж байгаа. Бид техникийн боломжууд нэмэгдэх тусам юуг орлуулж нэмэгдүүлбэл илүү ашиглахад хялбар, хурдан болох вэ гэдэг талаас нь тулж ажилладаг жишээ нь double click, сэгсрэх, notification ирэх гэх мэт үйлдлүүдийг оруулж өгсөн байгаа.

 

-Тэгвэл хэрэглэгчид карт ашиглах шаардлагагүй болсон гэсэн үг үү?

Тиймээ, Утас карт хоёрыг нэгтгэх гэж нилээн оролдсоны хүчинд эцэст нь хийж чадсан. Ингэснээр олон картнууд заавал биедээ авч явах шаардлагагүй virtual хэлбэрээр ашиглах боломжтой бөгөөд цахим хэтэвч цэсэнд суулгасан дурын картнаасаа сонголт хийн хүссэн гүйлгээгээ хийх боломжтой гэсэн үг юм.

-Mobile app-ийн хөгжил дэлхийд ямар түвшинд хүрсэн бэ. Бид  хаана нь явна вэ?

Банкны салбарыг дэлхийтэй жишихэд асуудал ихтэй. Монгол улсын хэмжээнд Монгол банк, Банкнуудын холбоо болон Сангийн яам төрийн бодлогоороо зохицуулалт хийгддэг болохоор уг зохицуулалтууд нь ихэнхдээ уламжлалт хэлбэрээр явагддаг. Манай улсад мэдээллийн сан одооноос л цахимжиж эхэлж байгаа болохоор шууд аваад ашиглах гэхээр хүрэлцээгүй, тодорхойгүй зарим мэдээлэл нь давхардсан байдаг болохоор хүндрэлтэй байдаг. Тэгэхээр яг дэлхийн түвшинд харьцуулж хэлэхэд өөр, мэдээж технологи талаасаа дэлхийд бусад улс орнуудад хэрэглэгдэж байгаа цахим шийдлүүдийг бид орлуулж ашиглаж болох талаас нь хөгжүүлэхийг хичээдэг. Дэлхийн улс орнуудад банкны хараа хяналт үйл ажиллагаанаасаа шалтгаалаад харилцан адилгүйгээр цахим буюу мобайл банкаа хөгжүүлсэн байдаг. Ер нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ нь сүүлийн 4 жилд эрчимтэй хөгжиж байгаа харьцангуй залуу салбар юм. Монголд Цахим банк нь харьцангуй хөгжингүй бөгөөд дэлхийн хаана ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ бид ч гэсэн мөр зэрэгцэн судалж бусад технологийн компаниудтай хамтран Монголын банкны зах зээлд хэрхэн нутагшуулах боломжтойг эрэлхийлж ажилладаг байгаа зарим нь хэрэгжсэн зарим нь хэрэгжүүлэх төлөвлөгөөнд багтсан байгаа.

 

-Сүүлийн үед “Fintech” компаниуд ихсэх болсон нь банкны салбарт яаж нөлөөлж байгаа вэ?

Дэлхийн зах зээлд Fintech буюу финтех - Санхүү технологийн (сантех) салбар эрчимтэй хөгжиж байна, энэ нь зөвхөн санхүү технологиор хязгаарлагддаггүй. Орчин цагийн fintech нь нэг биш хэд хэдэн салбарууд хоорондоо нягт холбоотойгоор илэрхийлэгдэх болсон. Эдгээрт активын удирдлагын технологи, даатгал, хууль эрх зүйн технологи зэргээс гадна зээл, аналитик, тоон тодорхойлолт ба кибер аюулгүй байдал, краудфандинг (crowdfunding-олон нийтээс хөрөнгө босгох), робот зөвлөх, необанк г.м. Монголд шинээр бий болж байгаа зарим fintech компани технологийн салбарт анхдагч болохуйц маш сайн боловсрогдож гарч ирж байна. Бид fintech-үүдтэй хамтраад mobile app-аа хамгийн сүүлийн үеийн platform дээр гарч ирж байгаа шинэ нэмэлт боломжуудыг бүрэн ашиглах тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Зөвхөн банкны уламжлалт үйл ажиллагаанаас гадна даатгал, хууль эрх зүйн технологи зээл, аналитик, тоон тодорхойлолт ба төрийн мэдээлэл зэргийг цахимжуулах талаас нь дэмжиж ажиллаж байгаа. Иргэд болон байгууллагын мэдээллийг цахимжуулснаар иргэд олон газарлуу явж бичиг цаас цуглуулах шаардлагагүйгээр хэрэгтэй лавлагаа болон мэдээллээ утсаараа авах боломжтой болох юм. Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж нэг ажил амжуулахад олон газраар явах асуудал тулгарахгүй болж байгаа юм.

-Богд банк өнөөдрийг хүртэл  хэрэглэгчдэдээ үргэлж шинэлэг, хамгийн таатай нөхцөл бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийг зорьсоор ирлээ. Нууц биш бол танай компаний дараагийн том ажил юу вэ?

Бид харилцагч нартаа банкны уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээг орчин үеийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй хослуулан хамгийн хялбараар авч болох зорилтын хүрээнд шинэлэг боломжууд бүхий ажлаа эхлүүлсэн байгаа. Энэхүү шинэ үйлчилгээгээрээ та бүхэнтэйгээ тун удахгүй уулзах болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.