Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Иргэд ойн дагалдах баялгийг түүх зорилгоор явж байгаад төөрч, амь насаа эрсдэлд оруулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа ихэнх дуудлагыг самар түүхээр ой модонд явж байгаад төөрсөн дуудлага эзэлж байна.

Тухайлбал, өчигдөр гэхэд л Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30-40 насны гурван иргэн төөрч алга болсон тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврагчид ажиллаж шөнө дунд төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон.

Ер нь иргэд самар, жимс зэрэг ойн дагалдах баялгийг түүх зорилгоор явж байгаад төөрч, амь насаа эрсдэлд оруулж байна.

Нэгэнт хүйтний улирал эхэлчихсэн тул нэг шөнө ойд хоноход л наад зах нь хөлдөх, осгох эрсдэл маш өндөр. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, ой мод, орон нутгийн замд явж байгаа бол холбоо барих хэрэгслээ байнга ажиллуулж байхыг онцгойлон анхааруулж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/391387385211542