“Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 250 орчим цэг гэрээ байгуулан ажиллаж байгаа" хэмээн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хэллээ.
Мөн тэрбээр "Тэдгээр борлуулалтын цэгээр иргэд сайжруулсан түлшийг хэвийн, хангалттай хэмжээгээр худалдан авч байгаа тухай мэдээллийг Тавантолгой түлш ХХК-аас мэдээллээ.
Борлуулалтын цэгүүдэд ямар нэг хомсдол үүсээгүй бөгөөд шахмал түлш үйлдвэрлэлт хэвийн явагдаж байгаа.
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засаг даргын захирамжийн хүрээнд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд авсан байдлын тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд мэдрэгчээр бүрэн хангаж дуусаад байна” гэлээ.
Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 суурин станц бий.
Тухай станцуудад есдүгээр сарын 21-27-ны өдрийн чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд 5.2 градусаар хүйтэн байгаа бөгөөд агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 35 хувиар бага байна” гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!