• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“The Lemons”-чууд төрсөн өдөртөө урив

Өглөөний сонин
2013 оны 12 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
“The Lemons” энэ сарын 7-ны өдөр есөн насны төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ

Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж залуусын хайртай хамтлаг болж “The Lemons” энэ сарын 7-ны өдөр есөн насны төрсөн өдрөө тэмдэглэх гэнэ. 

Тэдний төрсөн өдрийн тоглолт “Centro” клубт болох бөгөөд хамгийн хамгийн гэсэн уран бүтээлүүдээрээ фенүүддээ бэлэг барих аж.

Түүнчлэн “Madness” “Шар айраг” “Vatame” “The Colors” “Lego” зэрэг хамтлагууд орж төрсөн өдрийн баяр дээр нь баяр нэмэх гэнэ. Мөн дуучин Ганг, сүүлийн үед “Хүрч чадхгүй” хэмээх дуугаараа залуусыг байлдан дагуулаад байгаа дуучин Чойжоо болон Dj Тамираа нар хүрэлцэн ирэх юм байна. 

Харин амьд хөгжмийн хэмнэлд найзуудын хамт доргиж хайртай хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхийг хүссэн залууст гэж хэлэхэд “The Lemons 9 years party”-ны тасалбарын үнэ 30 мянган төгрөг байх аж.

Хэдийгээр есөн насны ойн тоглолт хийх гээд зав муутай байгаа ч “The Lemons”-чууд гурав дахь цомгийнхоо ажилд хэдийнээ орсон бөгөөд энэхүү цомог нь 11 дуутай гэнэ. Мөн “Red life 2007”, “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт” тоглолтын бичлэг зэргээсээ түүвэрлэн DVD гаргах юм байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг