• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад үйлдэгдэж буй нийт зөрчлийн 95%-ийг Цагдаагийн байгууллага дангаараа шалган шийдвэрлэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад үйлдэгдэж буй нийт зөрчлийн 95 хувийг Цагдаагийн байгууллага дангаараа шалган шийдвэрлэдэг гэдгийг ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга Ч.Чинбат өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлэв.

"Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гэж томьёолсон зөрчил нь тийм ч өндөр хувийг эзэлдэггүй"

Тэрбээр “Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт зөрчлийн 95 хувь орчмыг Цагдаагийн байгууллага дангаараа шалган шийдвэрлэдэг.

Зөрчлийн тухай хууль нь нийгмийн дэг журам, олон нийтийн аюулгүй байдлын суурь бүтцийг бүрдүүлдэг учраас түүнд цагдаагийн алба хаагчид оролцохоос өөр аргагүй. Гэхдээ бид үүнийг ачаалал гэж харахаас илүү хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй ажиллагаа гэж хардаг” гэлээ.

Мөн “Цагдаагийн байгууллага нийтийн хэв журам, ёс суртахуун, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүдийг шалган шийдвэрлэдэг.

Сүүлийн үед яригдах болсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гэж томьёолсон зөрчил нь тийм ч өндөр хувийг эзэлдэггүй. Ер нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа зөрчлийн асуудал. Гэхдээ шалгалтын явцад гэр бүлийн хүчирхийллийн бус Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болох тохиолдол бий” гэдгийг хэллээ.

"Зарим зөрчлийг мэргэжлийн байгууллага нь хянаж хариуцлага тооцох ёстой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарим зөрчилд мэргэжлийн байгууллага нь хянаж шалгаж, хариуцлага тооцох ёстойг онцолж байв.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Энэ бол цэвэр төрийн байгууллагын орон тоотой холбоотой. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах газар, ШӨХТГ зэрэг байгууллага улс оронд даяар тарсан бүтэц байдаггүй.

Харин зөрчил бол зөвхөн Улаанбаатарт төвлөрч үйлдэгдэхгүй.

Энэ тохиолдолд хүндрэл үүсдэг учраас тухайн байгууллагуудад харьяалагдах зөрчлүүд бүгд цагдаагийн байгуулагад шалгагдаж байна. Энэ байдлыг ч эргэн харж, шинэчиллээрээ засахаар ярьж буй.

Хэрхэн засах вэ гэвэл, зарим төрлийн зөрчлийн хэрэг бүртгэлийг хөдөө орон нутагт цагдаагийн байгууллага хийгээд материалыг нь Улаабаатарт байрлах тухайн мэргэжлийн улсын байцаагч нар руу шилжүүлэх зохицуулалт яригдаж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зөгий [182.160.38.145] 2020/9/30
цагдаагаас өөр хэн шалгахийн одоол ийм юм болоод байгааг мэдээд байгаам байхдаа. нөгөөдүүл нь ч дүрдээ орцон нэг л их зантай хууль ярисан, хүн мэндэлхээр амнаас юу ч унах гээд бгийн ярвайж яндайсан загнасан хүмүүс л байдаг шдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2020/9/30
Цагдаагийн байгуулга гэж ашиг харсан байгууллага болсон байна лээ юм л бол торгоно мөнгө олж ир бэлнээр тушаа ямар ажил хийдэг эв найз нөхөд байгаа биздээ гээл
0 | 0 Хариулах