Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижуулж дууссан байна
Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулж байгаа.
Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Сүүлд яагаад харуулын байрыг шийдсэн гэвэл оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” гээд энд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд иргэд маш сэтгэл хангалуун байдаг.
Мөн хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр тогтмол ирдэг гэдгийг онцолж хэлсэн юм.
Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

