Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Өглөөний үерийн үеэр онцгой байдлын байгууллагад зам боогдсон, усанд автсан зэрэг 9 удаагийн дуудлага ирсэн

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд өнгөрсөн шөнө үүрээр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсон. Энэ үеэр үер усны аюул ямар байсан талаар нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өглөөний үерийн үеэр НОБГ-т ноцтой дуудлага ирээгүй. Хэд, хэдэн газарт зам боогдсон, усанд автсан, айлын хашаа, подвал руу ус орлоо гэх 9 удаагийн ахуйн зөрчлийн дуудлага ирсэн. Хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй.

Үер, бороо ихтэй үед бага насны хүүхдэд анхаарал тавих, голын ус руу явуулахгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар явах, голын усанд орохгүй байхыг зөвлөж байна" гэв.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/926355601217680/