Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-өөс "Өнөр бүл" төвийн 120 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад хүүхдийн эмнэлэг үүссэний болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй.

Тус ойн баяраа угтан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн 120 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог өчигдөр хийжээ.

“Тухайн үзлэг, оношилгоогоор эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэсэн хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шат дараалан эрүүлжүүлэн, эмчлэх арга хэмжээ авна” гэж ЭХЭМҮТ-ийн эмч Д.Чулуунхүү мэдээллээ.

Үзлэгт,

  • Дотрын үзлэг,
  • Чих, хамар хоолой
  • Нүд, хараа хамгаалал,
  • Шүд, эрүүл нүүрний гажиг засал,
  • Мэдрэлийн эмгэг судлал,
  • Бөөрний мэс засал,
  • Дүрс оношилгоо гэсэн нарийн мэргэжлийн долоон чиглэл багтсан бөгөөд нийт 14 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр үзлэг, оношилгоог явуулжээ.

Гэрэл зургийг ЭХЭМҮТ-өөс авав