Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрмаа: Барилгын материалын үйлдвэрлэлд чанарын хувьсал гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын барилгын салбарт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон барилгын дээвэр болон хот тохижилт, зам, талбайн хавтанг Итали, Герман технологиор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж буй “Шилмэл өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Фэйсбүүк дээрх “Чанарын хувьсалд тавтай морил” гэсэн гарчигтай пост их анхаарал татлаа. Яагаад чанарын хувьсал гэж нэрлэсэн бэ?

Юун түрүүнд манай орны цаг уурын эрс тэс нөхцөлд тохирсон үйлдвэрлэлийн технологи болон түүхий эдийн онцлогоо дурдах нь зүйтэй болов уу. Манай үйлдвэр нь Италийн VORTEX брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан, угааж шаврын агуулгыг багасгасан сайн чанарын элс, хайрга болон евро чанарын цементээр хоногт 640 мкв VORTEX дээврийн хавтанг үйлдвэрлэж байна.

Харин явган замын хавтангийн хувьд, Германы T-MACH брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан өндөр бат бэх чанартай, хэмжээний хүлцэх алдаа багатай, хэлбэр хэмжээний өргөн сонголттойгоор хоногт 400 мкв явган замын хавтанг үйлдвэрлэж байна. Түүнчлэн өндөр даралт болон чичиргээ хосолсон технологиор шахаж, чийгийг хурдан гадагшлуулахгүйн тулд зориулалтын +60 градусын тасалгаанд хатааснаар бүтээгдэхүүн хагарах, бутрахаас сэргийлж, бат бөх чанарыг нэмэгдүүлэн эдэлгээг уртасгадаг. Энэ бол хот тохижилт өндөр хөгжсөн улс орнуудын явган зам, талбайн хавтан, барилгын дээврийн үйлдвэрлэлд ашигладаг технологи юм.

 

-Монголд явган замын хавтан болон дээврийн хавтан үйлдвэрлэгч маш олон компани үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Тэр дундаас яагаад танайхыг сонгон үйлчлүүлэх хэрэгтэй вэ?

Одоо үед дэлхий нийтээрээ хүмүүс амьдралын чанартаа ихээхэн анхаардаг болжээ. Эрс, тэс цаг агаартай манай орны нөхцөлд таны үнэт үл хөдлөхийг бороо, цас, салхи шуурганаас бамбай мэт хамгаалах бүтэцтэй дээврийн хавтан, шингэнийг нэвтрүүлэх бүтэцтэй явган замын хавтанг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэх нь манай компанийн эн тэргүүний зарчим юм. Бид Итали улсын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хүнд харшлах орц найрлагагүй, байгальд сөрөг нөлөөгүй түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, импортыг орлох хямд, олон жилийн турш эдэлгээ дааж чанар, өнгө үзэмжээ алдахгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.

 
 

-Монгол улсад импортоор орж ирж байгаа чулуун түрхлэгтэй төмөр дээвэртэй харьцуулахад танай бүтээгдэхүүн юугаараа давуу талтай вэ?

Импортын төмөр дээвэр нь хөнгөн хэдий ч өвлийн улиралд байшингийн дулаан агаар дээвэрт хуримтлагдаж, температурын өөрчлөлтөөс шалтгаалан конденсац үүсч, дээвэрт тогтсон цасыг хайлуулан мөстүүлж төмөрт гажилт өгч завсар үүсгэдэг. Ингэснээр цас, борооны үед дулаанаа алдах, хавар болмогц хайлж, дусаал болон гоожих, ширүүн бороо, салхи шуурганд дуу чимээ их гарах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Манай хавтангуудын хувьд үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа технологи болон түүхий эдийн чанараас шалтгаалан дээрх сөрөг үр дагаврууд гарахгүй бөгөөд өнгө үзэмжээ алдахгүй, эдэлгээ уртаас гадна импортоор орж ирж байгаа дээвэртэй харьцуулахад 1 мкв-ийн үнэ 30-40 хувь хямд байгаа.

 
 

-Барилгын ажил бол цаг нартай уралдаж хийгддэг ажил. Хэрэглэгч яг өнөөдөр танайхаас 600 мкв явган замын хавтан худалдан авъя гэвэл байгаа юу?

Байлгүй яахав (инээв). Бидний үйлдвэрийн дамжлага бүрэн автоматажсан тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн жилийн 4 улирлын турш хатаах цехийг ашигладаг учир нөөцийг хангалттай хэмжээнд барьж ажилладаг. Энэ нь хэрэглэгч биднийг хэзээ ч хүлээх шаардлагагүй гэсэн үг юм. Мөн манай компани өөрсдийн тээврийг ашиглан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна намрын урамшуулал болгож дээврийн болон явган замын хавтангийн 1 мкв тутамд 5-10 хувийн хямдрал зарласан байгааг дуулгахад таатай байна.

Сайн чанарын угаасан элс, хайрга, евро чанарын цемент, даралт болон чичиргээ хосолсон технологи, Монголд байгаа цор ганц хатаах зуух – Энэ бүгд Vortex, T-Mach хавтангийн нууц

-Явган замын хавтан болон дээврийн хавтан худалдан авахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

Байшин, барилга бол дэлгүүрээс авч иддэг талх биш. Энэ бол хүний насан туршдаа ая тухтай тохилог сайхан амьдрах, хойч үедээ үлдээх үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Хятад гутал уу? Итали гутал уу? гэдэгтэй адил хэрэглэгч чанарыг л эрхэмлэх хэрэгтэй. Дэлхийд үнэлэгдсэн Итали, Герман чанарыг Монгол улсын хот тохижилт, барилгын салбарт нэвтрүүлж байгаадаа баяртай байна.

 

 


Холбоо барих:

Фэйсбүүк пэйж: Shilmel urguu
Утасны дугаар: 88088002, 88105456

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.