Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын начин Б.Бадрал зуурдаар таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
 

Монгол Улсын начин Б.Бадрал зуурдаар таалал төгсжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул тэрбээр гэр бүлийн хамт нутагтаа явж байгаад Бэлтэсийн голын усанд осолдож, амь алдсан харамсалтай явдал болсон байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр тус аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Бөштигийн рашаанаас сум руу зорчиж явсан “Ландкрузер-80” автомашин Бэлтэсийн голын усанд долдугаар сарын 15-ны өдөр урссан бөгөөд хамт зорчиж явсан Б(26 настай, эмэгтэй, 5 сартай жирэмсэн) эсэн мэнд гарч, явганаар 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбар, сумын аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн долдугаар сарын 17-ны өдрийн 09:27 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар автомашинд зорчиж явсан 4-49 насны таван иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Талийгаач Б.Бадрал нь 1996 онд Улсын баяр наадмаар тав даван шөвгөрч, Монгол Улсын начин цол авсан бөгөөд 2001 онд дөрөв давж, Хөвсгөл аймгийнхаа наадамд дөрвөн удаа түрүүлж таван удаа үзүүрлэж байв.

Түүний ар гэр, төрөл төрөгсдөд Монголын Үндэсний бөхийн холбоо "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээнээс гүн эмгэнэл илэрхийллээ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.