Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад "Тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Газар хөдөлсөн солбилцол: Ө-43°35’24” У-99°57’36
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!