Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нарын намтар

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцууллаа. Засгийн газрын гишүүнээр томилогдож буй 16 хүний намтартай танилцана уу.  

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар

 Я.Содбаатар нь1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл - 5. Үндэс угсаа - Халх.

Боловсрол: 

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дунд сургууль
  • 1997 онд Технологийн дээд сургууль
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2015 онд  Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд  ШУА-ийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан   
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 

Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл - 5.  Үндэс угсаа - Халх.

Боловсрол: 

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургууль
  • 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 

Ажилласан байдал: 

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга
  • 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл

 Д.Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Ам бүл - 3. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 
  • 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум
  • 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын их сургууль
  • 2005 онд ОХУ-ын Москвагийн их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант
  • 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор
  • 1992-1996 онд Нийслэлийн ИХТ-ын Төлөөлөгч
  • 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал
  • 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал 
  • 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
  • 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр

Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Ам бүл - 3. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль
  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
  • 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч 
  • 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
  • 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
  • 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван

Н.Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Ам бүл-5. Үндэс угсаа-Халх

Боловсрол:

  • 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
  • 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
  • 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
  • 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
  • 1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
  • 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр

Ажилласан байдал:

  • 1993-1996 онд Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн
  • 1996-1999 онд Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе 
  • 1997-1999 онд ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга 
  • 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга 
  • 2003-2004  онд Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга 
  • 2006-2008  онд Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга 
  • 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх
  • 2011-2012 онд ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал 
  • 2013-2016 онд Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн - МУ-ын Шадар сайдын зөвлөх 
  • 2016-2020  онд ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн - МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 

Монгол Улсын Тэргүүн шадар сайд цолтой

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатар

 Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Ам бүл - 4. Үндэс угсаа - Дөрвөд. 

Боловсрол: 

  • 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль
  • 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль
  • 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
  • 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч
  • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар 

Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Ам бүл - 5. Үндэс угсаа - Халх.

Боловсрол:

  • 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд "Орхон" их сургууль
  • 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.  

Ажилласан байдал:

  • 2000-2007 онд "Орхон" их сургуульд багш
  • 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.  

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл - 5. Үндэс угсаа - Өөлд.

Боловсрол: 

  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дунд сургууль
  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат Нэгдүгээр сургууль
  • 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж
  • 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль
  • 2015 онд Удирдлагын академи
  • 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 

Ажилласан байдал:

  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
  • 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан 
  • 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Ам бүл - 5. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 1996 онд Техникийн их сургууль
  • 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет
  • 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2006 онд Зүүн Лондоны их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан
  • 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
  • 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд
  • 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна. 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн 

Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Ам бүл - 2. Үндэс угсаа - Халх.

Боловсрол: 

  • 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль
  • 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль
  • 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 

Ажилласан байдал: 

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
  • 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга
  • 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга 
  • 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар

Л.Халтар нь1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Ам бүл - 4. Үндэс, угсаа - Халх.

Боловсрол:

  • 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль
  • 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль
  • 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч
  • 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга
  • 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун

С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Ам бүл - 5. Үндэс, угсаа - Халх. 

Боловсрол:

  • 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль
  • 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой.

Ажилласан байдал:

  • 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш
  • 2006-2009 онд ХҮДС-д дэд захирал
  • 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал
  • 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал
  • 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон

Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Ам бүл - 5. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 1985 онд 75 дугаар сургууль
  • 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр
  • 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга
  • 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал
  • 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер
  • 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга
  • 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан

З.Мэндсайхан нь 1979 ондХовд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Ам бүл - 6. Үндэс угсаа - Мянгад. 

Боловсрол: 

  • 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль
  • 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал
  • 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2019 оны аравдугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх

Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Ам бүл - 4. Үндэс, угсаа - Халх. 

Боловсрол:

  • 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
  • 1994 онд Техникийн их сургууль
  • 2005 онд Удирдлагын академи
  • 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
  • 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч
  • 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан

Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Ам бүл - 4. Үндэс угсаа - Халх. 

Боловсрол: 

  • 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
  • 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 

Ажилласан байдал: 

  • 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч
  • 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга
  • 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал
  • 2019 оны нэгдүгээр сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.